12/3/11

Кино донтоны зөвлөмж

Киног ер нь адал явдалт, хайр дурлал, инээдэм, аймшиг, хүүхэлдэйн гээд хольж үзэж байвал их давгүй юм байна. Тэгэхгүй бол нэг төрлийн кинонууд үзээд байхаар киноны үйл явдалдаа орчих гээд байхын. Инээдмийн кино үзсэн бол их хөнгөхөн, хайр дурлалын кино үзсэн бол их сээтгэнүүр, адал явдалтай кино үзсэн бол омголон, аймшгийн кино үзсэн бол мухар сүсэгч, хүүхэлдэйн кино үзсэн бол хүүхдэрхүү ч юм уу. Үр дүнд нь толгой заримдаа бага зэрэг  хэвийн бус болчих юм. Донтож байгаа л юм шиг байгаан. Өөрийгөө ажиглаад байхнээ ингэж дүгнэчихэд болхоор байгаамл даа. хаха. Юутай ч гэсэн ойрд үзсэн кинонуудаас төрсөн сэтгэгдлээ хуваалцая.

11/19/11

Анхны харцаар дурлагч бол шимтэн үзээрэй. +17

Closer 2004



Лондон хотын төвд, гудамжаар алхаж яваа Дань, өөдөөс нь эгцлээд ирж буй Алиса хоёр бие биесээ олж харцгаан харцаараа инээмсэглэцгээнэ. Хөдөлгөөний чиглэл нь Нью-Йоркоос нь өөр гэдгийг тэрхэн зуур мартсан Алиса замын гарц дээр эсрэг тийш харснаар таксинд мөргүүлэн унах зуур Дань гүйн дэргэд нь ирэхэд Алиса "Сайн уу? Үл таних залуу." гэж хэлдэг. Ингээд л гашуухан дурлын романс эхлэнэ дээ.

11/12/11

Олон өрнөлтэй, онц сонирхолтой кинонууд


Crash 2004
Ядуугаараа дуудуулж байв уу? Өөрийн байж байгаагаараа хэн нэгэнд жигшигдэж байв уу? Баян нэгэнд атаархаж байсан уу? эсвэл хөрөнгөтэйгээсээ болж үзэн ядагдаж байсан уу? Нийгмийн ялгаварлалд өртөгдөж байв уу? Эдгээр асуултыг хөндөхийг хүсвэл энэ киног үзээрэй.

10/17/11

Thoughts



Thought 1. I have to install one sector in my mind software it's called control panel. Especially when i'm making conversation with girls. Cause i often made a chaos dialogue like a heart beat figure. 

Thought 2. When you saw the door, you have to open it cause you won't know what's beyond until open it if you do it you will see and know it. So just make a some action when you saw some interesting thing. Whatever after that you will experienced for some situation.

Thought 3. Hey guys we're not boys/girls/ or men/women/. Our way of thinking is longer than teenager shorter than adult. Cause we're experiencing for life's thousands of colors.

5/14/11

?

Надад үүнтэй төстэй учрал байгаад байдаг. Яадаг ч юм билээ дээ?




 

4/6/11

Something about love story

Үлгэрт гардаг ханхүү үлгэрт л байдаг
Үлгэрт гардаг гүнж үлгэрт л байдаг
Үлгэрт гардаг хайр үлгэрт л байдаг
Үлгэрт гардаг бүхэн үлгэрт л байдаг
Үлгэрт байдаг бүхэн үнэнээр оршдоггүй
Энэ чинь үлгэр бодит оршихуй хоёрын зөрүү
Би бол амьдрал байдаг хүн
Чи ялгаагүй энд надтай ингээд зэрэгцээд зогсож байна
Бидний хайр бидэнтэй цуг энд бодитоор өрнөж байна.

3/20/11

Dictionary of fool



Толгойг тасдвал биеийг үлдээ. Учир нь толгой авч явхад хөнгөхөн дараа танихад ч хялбар.

0.5 харандааны 1мм урт запас хулгайд алдсан олж өсгөн хүнд шагналтай. Жич: шагнал 2 мм запас өгөх.

Гэрийн дээдэд гэрийн арваа төгсөөд элссэн. Тоос сорогч мэргэжилээр магистр хамгаалж зургаан жил сурсан. Одоо гэрийн богд шалдан гуя гэсэн ажилтай.

Анх нүд аргаж гутлаа тайлаад хальтарч унасан чинь оймс өөрийг нь чирээд явж байсан гэж мэдүүлэв. Залхуурал гэсэн онош өгсөн байгаам.

Сэлжээсэн чинь гальтирч унаад, босох гэсэн чинь нисэж байсан.

2/25/11

Status: What's on your mind?

Random throughts.

2 жил хайрласан, аз жаргалтай мөчүүдийг хамтдаа туулж чи надад үнэнч байж бүх мөчид миний талд байсан. Гэхдээ би чамаас уйдсан. Надад том нүх хэрэгтэй болсон тэгээд л чамайг сольчихлоо. Баяртай хайраа гэж Адилаа хуучин гар утсандаа хэлжээ. /2 жил, 24 сар, 730 өдөр, 102 долоо хоног, 17136 цаг, 1028160 минут, 61689600 секундыг хамт өнгөрүүлсэн учраас ингэж хагацаж байна даа./

1/27/11

DELETED MEMORIES



Two faces of my girlfriend (film 2007)
Goo Chang бол 23 настай, ажилд орох ярилцлаганд байнга унадаг, нэг коллежед  7 жил сурч байгаа, ажил хийдэггүй учир өнө мөнхийн санхүүгийн бэрхшээлтэй, англи хэлээр ярьж чаддаггүй дээр нь зандан. Ямартаа л нөхөрөөсөө салсан ганц бие эгчийнхээ хүүхдийг хошгоруулж, тае квон до зааж өгнө гээд мөнгийг нь аваад мурих вэ дээ? Мэдээж тэр тае квон до доо огт эвсэлгүй. Цэвэр азгүй амьтан, бүтэлгүй нэгэн. Гэхдээ түүнд сайн чанар бас бий тэр хайрлаж чаддаг.
Өлсөж цангасан тэрээр коллежынхоо цайны газраар эргэлдэж хүмүүсийн идэж дуусаагүй үлдээсэн янз бүрийн хоолыг олж идэх гэж яваад мөнгөтэй хэтэвч олох ба олсон хүний олз хаясан хүний хальс гээд л өлөн ходоодоо баярлуулна биз дээ. Хэтэвчний эзэн гарч ирснээр түүний амьдрал орвонгоороо эргэнэ.
Тэр бол Anni. Хөөрхөн, ааш ялдам Gu Chang дурланаа гэвч Hanni болон хувирах үед асуудал үүснэ. Hanni бол бага насанд нь тохиолдсон гунигт үйл явдалын улмаас галзуурчихсан сэтгэл мэдрэлийн өвчтэй охин.

1/6/11

Дөрвөн ертөнц



Once upon a time in america (1984) = Нөхөрлөлийн үнэ цэнэ

1920 онд 5 найз байдаг ч найзуудын нэг болох бяцхан Доминик тэдний анхны бие даасан ажиллагааны дараа үхдэг. Ингээд л дөрвүүлээ үлдэнэ дээ. 11 жилийн дараа (1932) галзуу дөрвөн найзын ээлжит бөгөөд эцсийнх байж болзошгүй ажиллагаа банкны дээрэм нь нөхөрлөлийг шалгах томоохон сорилт болно. Максыг амиа алдах аюулаас аврах гэж оролдож буй Максын найз бүсгүй,  Нөөдлийн цагдаад мэдэгдэж буй сонголтгүй үйлдэл, үхсэн ч хамтдаа байж л дуусах үнэнч найзууд болох Патци, Кокайс бүгдийн үйлдэл Макс гэж хэн байсныг киноны төгсгөлд нэгтгэж өгдөг. Макс бүх үйлдлийг төлөвлөсөн байх ба 36 жилийн дараа (1968) Нөөдлэд учир битүүлэг урилга ирсэнээр тайлагддаг. 

Баг алсан болон аварсан хувилбарууд


My sassy girl = My sassy girl

Анхны хувилбар My sassy girl (2001film) South Korea харин 2008 онд энэ киноны 3 гадаад хувилбар гарчээ. 1. Hollywood хувилбар My Sassy Girl (2008) анхны хувилбарт дуртай хар мянган залуус америк хувилбарт дургүйцэн сэтгэл дундуур хоцорцгоосон байна. 2. Япончууд television drama болгож Ryokiteki na Kanojo 11 episode анги бүр 60 мин үргэлжилэх хугацаатай бүтээжээ. 3. Bollywood flm Ugly Aur Pagli үйл явдал нь Mumbai хотод нь өрнөх бөгөөд энэ хувилбар нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 1.59 million USD-ийн орлоготой байв.