11/19/11

Анхны харцаар дурлагч бол шимтэн үзээрэй. +17

Closer 2004



Лондон хотын төвд, гудамжаар алхаж яваа Дань, өөдөөс нь эгцлээд ирж буй Алиса хоёр бие биесээ олж харцгаан харцаараа инээмсэглэцгээнэ. Хөдөлгөөний чиглэл нь Нью-Йоркоос нь өөр гэдгийг тэрхэн зуур мартсан Алиса замын гарц дээр эсрэг тийш харснаар таксинд мөргүүлэн унах зуур Дань гүйн дэргэд нь ирэхэд Алиса "Сайн уу? Үл таних залуу." гэж хэлдэг. Ингээд л гашуухан дурлын романс эхлэнэ дээ.

11/12/11

Олон өрнөлтэй, онц сонирхолтой кинонууд


Crash 2004
Ядуугаараа дуудуулж байв уу? Өөрийн байж байгаагаараа хэн нэгэнд жигшигдэж байв уу? Баян нэгэнд атаархаж байсан уу? эсвэл хөрөнгөтэйгээсээ болж үзэн ядагдаж байсан уу? Нийгмийн ялгаварлалд өртөгдөж байв уу? Эдгээр асуултыг хөндөхийг хүсвэл энэ киног үзээрэй.