1/27/11

DELETED MEMORIES



Two faces of my girlfriend (film 2007)
Goo Chang бол 23 настай, ажилд орох ярилцлаганд байнга унадаг, нэг коллежед  7 жил сурч байгаа, ажил хийдэггүй учир өнө мөнхийн санхүүгийн бэрхшээлтэй, англи хэлээр ярьж чаддаггүй дээр нь зандан. Ямартаа л нөхөрөөсөө салсан ганц бие эгчийнхээ хүүхдийг хошгоруулж, тае квон до зааж өгнө гээд мөнгийг нь аваад мурих вэ дээ? Мэдээж тэр тае квон до доо огт эвсэлгүй. Цэвэр азгүй амьтан, бүтэлгүй нэгэн. Гэхдээ түүнд сайн чанар бас бий тэр хайрлаж чаддаг.
Өлсөж цангасан тэрээр коллежынхоо цайны газраар эргэлдэж хүмүүсийн идэж дуусаагүй үлдээсэн янз бүрийн хоолыг олж идэх гэж яваад мөнгөтэй хэтэвч олох ба олсон хүний олз хаясан хүний хальс гээд л өлөн ходоодоо баярлуулна биз дээ. Хэтэвчний эзэн гарч ирснээр түүний амьдрал орвонгоороо эргэнэ.
Тэр бол Anni. Хөөрхөн, ааш ялдам Gu Chang дурланаа гэвч Hanni болон хувирах үед асуудал үүснэ. Hanni бол бага насанд нь тохиолдсон гунигт үйл явдалын улмаас галзуурчихсан сэтгэл мэдрэлийн өвчтэй охин.

1/6/11

Дөрвөн ертөнц



Once upon a time in america (1984) = Нөхөрлөлийн үнэ цэнэ

1920 онд 5 найз байдаг ч найзуудын нэг болох бяцхан Доминик тэдний анхны бие даасан ажиллагааны дараа үхдэг. Ингээд л дөрвүүлээ үлдэнэ дээ. 11 жилийн дараа (1932) галзуу дөрвөн найзын ээлжит бөгөөд эцсийнх байж болзошгүй ажиллагаа банкны дээрэм нь нөхөрлөлийг шалгах томоохон сорилт болно. Максыг амиа алдах аюулаас аврах гэж оролдож буй Максын найз бүсгүй,  Нөөдлийн цагдаад мэдэгдэж буй сонголтгүй үйлдэл, үхсэн ч хамтдаа байж л дуусах үнэнч найзууд болох Патци, Кокайс бүгдийн үйлдэл Макс гэж хэн байсныг киноны төгсгөлд нэгтгэж өгдөг. Макс бүх үйлдлийг төлөвлөсөн байх ба 36 жилийн дараа (1968) Нөөдлэд учир битүүлэг урилга ирсэнээр тайлагддаг. 

Баг алсан болон аварсан хувилбарууд


My sassy girl = My sassy girl

Анхны хувилбар My sassy girl (2001film) South Korea харин 2008 онд энэ киноны 3 гадаад хувилбар гарчээ. 1. Hollywood хувилбар My Sassy Girl (2008) анхны хувилбарт дуртай хар мянган залуус америк хувилбарт дургүйцэн сэтгэл дундуур хоцорцгоосон байна. 2. Япончууд television drama болгож Ryokiteki na Kanojo 11 episode анги бүр 60 мин үргэлжилэх хугацаатай бүтээжээ. 3. Bollywood flm Ugly Aur Pagli үйл явдал нь Mumbai хотод нь өрнөх бөгөөд энэ хувилбар нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 1.59 million USD-ийн орлоготой байв.