3/14/13

Revit программын он цагийн дараалал


1997 оноос хойш Чарлес Ривер Софтварь компани бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхийн өмнөх үе.
1999 оны 11-р сард 0.1 /эхэн үеийн хөгжүүлэлт 1/
2000 оны 1-р сард 0.2 /эхэн үеийн хөгжүүлэлт 2/
2000 оны 4-р сард Revit Технологи Корпорац бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэв.
2000 оны 4-р сарын 5 нд Revit хувилбар 1.0
2000 оны 8-р сард Revit хувилбар 2.0
2000 оны 10-р сард Revit хувилбар 2.1
2001 оны 2-р сард Revit хувилбар 3.0
2001 оны 6-р сард Revit хувилбар 3.1
2001 оны 11-р сард Revit хувилбар 4.0
2002 оны 1-р сард Revit хувилбар 4.1
2002 оны 4-р сарын 4 нд Revit Технологи корпорацийг 133 сая доллараар Autodesk корпораци худалдаж авав.

Revit нэрний тухай


Revit гэдэг нэр нь revision (засвар, засан залруулсан) болон speed (хурд) гэсэн хоёр үгнээс зохиогдосон. Чарлес ривер софтварь компани 25 гаруй нэрэн дундаас энэ нэрийг сонгохын тулд олон нийтийн харилцааны зөвлөх компаниас зөвлөгөө авч байжээ. Anyware, Archadia, Associa, BuildBase, Cambient, Datrix, Delta Point, DesignIt, Ditto, Dymension, Edifice, Elevation, Estuary, Kaleido, Occulus, Parabuilding, Parapet, Resonant, Reverberant, Revkor, Sequent, Synchronix, Synsym, Staccatto, VantagePoint, Vium, Whole building зэрэг нэрнүүдийг хэлэлцэж байв. Жишээлбэл: Edifice гэдэг нэрэнд хүмүүс дуртай байсан ч нэрийг судлах үед энэ нэр Edifice Wrecks гэдэг барилга нураадаг компань байдаг болох нь тогтоогдож хасагдаж байв. Эцэстээ Revit гэсэн нэрийг сонгожээ. Хэдийгээр энэ нэр нь урьд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй үг мэт санагдасан хэдий ч 1995 оноос үйл ажиллагаагаа эхэлэсэн мотоцикль унахад зориуласан хувцас үйлдвэрлэгэдэг Герман компаний бранд нэр байжээ. 

Revit үүссэн түүх


1997 оны 10-р сарын 31 нд Компьютер Вишн, Прайм Компьютер, Параметрик Технологи зэрэг компаниудад ажиллаж туршлага хуримтлууласан, Леонид Райз өөрийн хувийн карьераа хөөж Чарлес Ривер Софтварь компанийг АНУ-ын Массачусеттс мужын Ньютон хотод үүсгэн байгуулав.
1998 оны 2-р сарын 2 нд Параметрик Технологи компанийн туршлагатай инженер Ирвин Жүнрайс Чарлес Ривер Софтварьд Леонидын хамтрагчаар нэгдэв.

2/26/13

Дурсамж



Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөл

БИАСОЗ-ийн эрхэм зорилго
Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх үйлсэд салбар гишүүдийн хамтын үйл ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, бүх шатны оюутны байгууллагатай хамтран ажиллаж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны эрх ашгийг бодитойгоор хамгаалах, хүлээсэн үүргийг ухамсарлуулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсроход нь туслах соёл болон урлаг, спорт, шинжлэх ухааны чиглэлийн үйл ажиллагаануудад оюутнуудаа татан оролцуулахад Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөлийн эрхэм зорилго оршино.

8/9/12

Ажилд орох ярилцлага

Залуу инженер, техникийн ажилчиддаа зориулж энэ нийтлэлийг орууллаа. Бидний өмнө заримдаа англи хэл дээр ажилд орох ярилцлаганд орох шаардлага тулгардаг билээ. Анли хэлээр уншиж, англиар ярьсныг ойлгодог боловч өөрийхөө санаа бодлыг илэхрхийлэх тал дээр үгийн сан дутмаг эсвэл өөрийнхөө дуудлагаас ичээд ядмаг байх үе гардаг. Зарим нэгний маань хувьд хэдий ангилиар сайн ярьж чадах хэдий ч залуу, туршлага багатайгаасаа болоод ч тэр үү ажилд орох ярилцлаганд заримдаа тактикын алдаа гаргах нь бий.Тэгвэл бидний оруулж буй доорхи жишээ ярилцлага та бүхэнд тус болно гэж найдаж байна. Амжилт хүсье!