3/14/13

Revit үүссэн түүх


1997 оны 10-р сарын 31 нд Компьютер Вишн, Прайм Компьютер, Параметрик Технологи зэрэг компаниудад ажиллаж туршлага хуримтлууласан, Леонид Райз өөрийн хувийн карьераа хөөж Чарлес Ривер Софтварь компанийг АНУ-ын Массачусеттс мужын Ньютон хотод үүсгэн байгуулав.
1998 оны 2-р сарын 2 нд Параметрик Технологи компанийн туршлагатай инженер Ирвин Жүнрайс Чарлес Ривер Софтварьд Леонидын хамтрагчаар нэгдэв.

Параметрик Технологи компанид хамт ажиллаж байсан хоёр найзын хэн хэн нь хэсэг хугацаанд ажилаасаа хөндийрөн амарсны эцэст өөрсдийн хуримтлууласан туршлагаа цаашид хэрхэн ашиглах талаар бодоцгоон эцэст нь барилгын салбарын үйлдвэрлэлд маш их хэмжээний боломж байгааг олж харцгаасан байна. Тэд Параметрик Технологи компаний механик дизайны программын гол хөгжүүлэгчид байсан юм. Эхний зургаан сар тэд өөрсдийн санаагаа ажил болгон Леонидын гэрийн зочны өрөөнд ажиллацгаажээ.
Ингээд өөрсдийн ажилдаа архитектор хүний санал бодлыг тусгахаар шийдсэн нь тэднийг азтай гэмээр тохиолдлоор тэднийг Давид Конанттай холбосон юм. Давид Конант ажлынхаа дараа тэдний оффист ирж architectureын чиглэлээр зөвөлгөө  өгдөг болжээ.  
Чарлес Ривер Софтварийн оффис 1998 оны 2-р сараас 7-р сарын хооронд АНУ-ын Массачусеттс мужын Вэллслэй хотын Ворсестер гудамжны 868 дугаартай Доминос Пицца хүргэлтийн газрын ард, 2-р давхарт 5 ажилтантай нууцхан байрлаж байв.

Зураг 1
АНУ-ын Массачусеттс мужын Вэллслэй хотын Ворсестер гудамжны 868 Доминос Пицца хүргэлтийн газар
1998 оны 9-р сард Давид Конант өөрийн ажлаас гарч Чарлес Ривер Софтварьд ажиллах болсон ба  нэмж 7 дахь ажилтнааа авах болоход тэд өөрсдийн 5 өрөө бүхий оффисоосоо АНУ-ын Массачусеттс мужын Фрамингхамь хотын Спеен гудамжны арай том оффисруу нүүцгээжээ.
1999 оны намар болоход тэд 15 орчим программын инженер нийт 20 гаруй ажилтантай болсон байв. Дахин оффисоо солиход шинэхэн дэд ерөнхийлөгч Давид Лэмонт шинэ оффисынхоо план зургийг өөрсдийн хийж буй Revit программ дээр зурж, турших даалгавар өгчээ.
2000 оны 1-р сард Чарлес Ривер Софтварь компанийн нэрээ Revit Технологи корпораци болгон өөрчлөв.

Зураг 2 РТК-ийн зах зээлд нэвтрүүлэсэн анхны бүтээгдэхүүн Revit хувилбар 1.0 программ нээгдэх үеийн цонх.

Зураг 3 Эхэн үеийн Revitэд программыг зохиосон хүмүүсийн нэрийг үзүүлэдэг байжээ.
Зураг 4
1973 онд Ленинградын Их Сургуулийн Математик ба Механикын Сургуулийг гидроаеромеханик мэргэжлээр  төгссөн.
1981 оны 4-р сараас 1984 оны 6-р сар Компьютер Вишн
1984 оны 6-р сараас 1986 оны 8-р сар Прайм Компьютер
1986 оны 9-р сараас 1997 оны 6-р сар Параметрик Технологи Корпорац
1997 оны 10-р сараас 2002 оны 3-р сар Revit Технологи Корпорац /Чарлес Ривер Софтварь/-ийг үүсгэн байгуулагч.
2002 оны 4-р сараас 2004 оны 8-р сар Autodesk корпорац дэд ерөнхийлөгч


 
Зураг 5

 1.1.2 Ирвин Жүнрайс

1987 оны 5-р сараас 1997 оны 11-р сар  Параметрик Технологи Корпорацид программ хангамжын инженерээс ахлах дэд ерөнхийлөгч хүртэл ажилласан.
1988 онд Харвардын их сургуулийн математикийн чиглэлээр доктор хамгааласан.
1998 оны 2-р сараас 2002 оны 4-р сар Revit Технологи Корпорац /Чарлес Ривер Софтварь/-ийг үүсгэн байгуулагч, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүн.
2002 оны 4-р сараас 2004 оны 5-р сар Autodesk корпорац хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч
2009 оны 1-р сараас Массачусеттсын Технологийн Инстиутэд судлаач эрдэмтнээр ажиллах болсон.



Зураг 6

 1.1.3 Давид Конант

1989-1992 Харвардын Их Сургуульд Architectureын чиглэлээр магистрын зэрэг хамгааласан.
1998-2002 Чарлес Ривер Софтварь компанийн анхны архитектор.
2002 оноос Autodesk корпорацид ажиллаж байна. 

No comments:

Post a Comment