4/30/10

Нанотехнологи (дараагийн суут санаа) Марк Ратнер УБ 2007 /номын тэмдэглэл/ 2009.02.15



Бид хаачих вэ? Ан гөрөө хийх үү? Ногоо тарих уу? Дотоод шаталтат хөдөлгүүр бүхий машин хийх үү? Компьютер үйлдвэрлэх үү? Генийн инженерчлэлээр Долын бус Монголын хонь гаргаж авах уу? Нано бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү? Та өөрөө л мэд. Ямар ч байсан онож зүтгэхгүй бол дэмий харанхуй зүтгээд хэрэг гарахгүй. Ногоо тарих нь зөв гэхдээ компьютерийн программ бичдэг хүн болох гэж зүтгэсэн нь дээр. Үүний нэгэн адил өнөөдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 60 хувь нь ирээдүйд үндсээрээ нано болж өөрчлөгдөнө. Тиймээс та том харж холын бодолтойгоор сурах, ажиллах, бизнесээ хийхийг ирээдүй биднээс шаардаж байна. Бид өнөөдөр хөдөө аж ахуйн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, кибер хувьсгалыг даваад биотехнологи, нанотехнологийн хувьсгалын өмнө ирээд байна.

4/24/10

Саятан Артем Тарасов


       Артем Тарасов "Саятан" гэж нээх сайхан зузаан ном бий. Залуусаа. Уншсан бол надтай сэтгэгдлээ хуваалцаарай. Уншаагүй бол шинэ оросууд гээд байдаг. Тэр хүмүүсийн бизнес амьдралын хүрээний түүхтэй танилцахад илүүдэхгүй дээ.
        Би энэ номны зүгээр өөрт таалагдсан, Зөвлөлт улсын хэдэн паянг нь орууллаа. Манай монголчууд, би чи бид нар бас нэг үе ийм л дүр төрхтэй явсан. Түүх гэрчилнэ. Харин одоо бол нэг үеэ бодвол өөр болоод байгаа. Гэхдээ бид ер нь өөрсдийн бодолтой, өөрсдийн ухаантай явах нь зөв.     
      Боломжийг ашиглаад энэ орчуулга үйлддэг, бичгийн хүмүүсд талархаж явдагаа хэлье.   

4/21/10

Дэлхийн шилдэг бизнесменүүд

  
  Гэмтэй гэмээр нэг зантай би. Хичээлүүдийн шалгалтын яг өмнө нь хичээлээс гадуурх өөрийн сонирхосон сэдэвтэй номыг уншдаг. Ингэснээрээ шалгалтандаа бэлдэх хамаг цагаа үрдэг. Гэхдээ л үүнээсээ би kaif авдаг.
Би диплом бичиж байгаа. Энэ удаад ч бас түүх давтагдав. Дэлхийн шилдэг бизнесменүүд. Хэрэв та энэ номыг уншаагүй бол нэг уншаарай. Хэрэв та уншсан бол сэдгэгдлээ надтай хуваалцаарай. Үүнд блогыг нээсний утга учир оршино. Таны сэтгэгдэл надад сонирхолтой байх болно.
       Өөрт таалагдсан хэсгүүдийг түүж орууллаа. Мэдээж би зохиогчоос ямар нэгэн зөвшөөрөл огт аваагүй. Учир нь би энэ тухай сайн мэддэггүй.