4/24/10

Саятан Артем Тарасов


       Артем Тарасов "Саятан" гэж нээх сайхан зузаан ном бий. Залуусаа. Уншсан бол надтай сэтгэгдлээ хуваалцаарай. Уншаагүй бол шинэ оросууд гээд байдаг. Тэр хүмүүсийн бизнес амьдралын хүрээний түүхтэй танилцахад илүүдэхгүй дээ.
        Би энэ номны зүгээр өөрт таалагдсан, Зөвлөлт улсын хэдэн паянг нь орууллаа. Манай монголчууд, би чи бид нар бас нэг үе ийм л дүр төрхтэй явсан. Түүх гэрчилнэ. Харин одоо бол нэг үеэ бодвол өөр болоод байгаа. Гэхдээ бид ер нь өөрсдийн бодолтой, өөрсдийн ухаантай явах нь зөв.     
      Боломжийг ашиглаад энэ орчуулга үйлддэг, бичгийн хүмүүсд талархаж явдагаа хэлье.   

      Зуун грамм нимбэгнээс хамгийн их хэмжээний шүүс шахан гаргаж чадах хүнийг шалгаруулах олон улсын тэмцээн явагдаж байжээ. 
   Японы тамирчин гарч ирснээ нимбэгийг гартаа чанга базаж, шилэн аяганд 50 грамм нимбэгийн шүүс шахаж гаргаж гэнэ. Түүний цамцан дээр “КАРАТЕ” гэж бичээстэй байв. 
      Дараа нь “ТТГ” гэсэн бичээстэй америкийн тамирчин гарч ирээд нэг базалтаар 80 грамм шүүс шахаж. 
       Тэгтэл зөвлөлтийн эхний тамирчин хүчээ сорьж, амжилтыг бүр 100 грамм болтол ахиулжээ. Түүний цамцан дээр “ЗСБНХУ-ын УАХХ (Улсыг аюулаас хамгаалах хороо)” гэж бичээстэй байх юм гэнэ. Хамгийн сүүлд зөвлөлтийн хоёр дахь тамирчин гарч ирээд, зуун грамм нимбэгнээс зуун тавин грамм шүүс шахаж чаджээ! Харин тэр цамцан дээрээ “ЗСБНХУ-ын СТГ (Статистикийн төв газар)” гэсэн бичигтэй байсан гэнэ.

     Нэг томоохон дарга ажлаа дараагийн хүндээ хүлээлгэж өгөхдөө, бусад бүх баримт бичгийн хамт гурван дугтуйтай захиас бичгийг түүнд гардуулаад, -ажил чинь базаахгүй байвал энэ гурван бичгийг нэг нэгээр нь задалж үзээрэй, тус нэмэр болох вий хэмээн захижээ. Шинэ дарга ч ажилдаа орж, ажил тун урагшгүй байхаар нь нөгөө гурван бичгийг гэнэт санаж, эхнийх нь задалж үзтэл, тэнд “Түрүүчийн удирдлагаа алдаа дутагдал гаргасан хэмээн шүүмжлэх кампани өрнүүлж эхэл” гэж бичжээ. 

Маргааш өдрөөс нь ажил урагштай болж, хуучин дарга нарын алдааг хүн бүхэн шүүмжилж, дутагдал доголдлыг илрүүлэн, өнгөрснөө харааж зүхсээр бүтэн нэг жил өнгөрчээ.
      Гэвч шүүмжлэлийн кампани сүүдээ явахаа больж, үйлдвэрийн ажил үйлс улам бүр муудсаар байлаа. Дарга хоёр дахь дугтуйгаа задалвал, тэнд “Үлдвэрийг үндсээр нь өөрчлөх кампани өрнүүлж эхэл” гэжээ.
    Ажилтнуудыг халж сольж, шинээр авч, хэлтэс газруудыг салгахыг нь салгаж, нэгтгэхийг нэгтгэж эхлэв... Нэг жил хоромхон зуур өнгөрч, хүн бүхэн хийх ажилтай, дор бүрнээ  л сэтгэл хангалуун байлаа.
      Гэвч бүх зүйлийг шинэчилж өөрчилсний хойно байдал бас л бишдэж, үйлдвэрийн ажил бүр ч дордож гэнэ. Дарга дахиад л шүүмжлэлд өртөн, байн байн донгодуулах болов. Тэгэхлээр нь гурав дахь бичгээ нээн үзтэл, “Одоо өөрийнхөө гурваг захиасийг бичиж үлдээ” гэсэн байжээ.

   Америкийн ерөнхийлөгч нэг зуун бие хамгаалагчтай, тэдний нэг нь террорист, гэвч ерөнхийлөгч түүний хэн гэдгийг мэддэггүй. 
     Францын ерөнхийлөгч нэг зуун нууц амрагтай, нэг нь ДОХ-ын халдвар авсан, гэвч хэн нь гэдгийг мэддэггүй байна. 
     Харин Горбачев зуун эдийн засгийн зөвлөхтэй, тэдний нэг нь ухаантай, гэвч чухам хэн нь ухаантай гэдгийг тэр мэддэггүй.

No comments:

Post a Comment