Two faces of my girlfriend (film 2007)
Goo Chang бол 23 настай, ажилд орох ярилцлаганд байнга унадаг, нэг коллежед 7 жил сурч байгаа, ажил хийдэггүй учир өнө мөнхийн санхүүгийн бэрхшээлтэй, англи хэлээр ярьж чаддаггүй дээр нь зандан. Ямартаа л нөхөрөөсөө салсан ганц бие эгчийнхээ хүүхдийг хошгоруулж, тае квон до зааж өгнө гээд мөнгийг нь аваад мурих вэ дээ? Мэдээж тэр тае квон до доо огт эвсэлгүй. Цэвэр азгүй амьтан, бүтэлгүй нэгэн. Гэхдээ түүнд сайн чанар бас бий тэр хайрлаж чаддаг.
Өлсөж цангасан тэрээр коллежынхоо цайны газраар эргэлдэж хүмүүсийн идэж дуусаагүй үлдээсэн янз бүрийн хоолыг олж идэх гэж яваад мөнгөтэй хэтэвч олох ба олсон хүний олз хаясан хүний хальс гээд л өлөн ходоодоо баярлуулна биз дээ. Хэтэвчний эзэн гарч ирснээр түүний амьдрал орвонгоороо эргэнэ.
Тэр бол Anni. Хөөрхөн, ааш ялдам Gu Chang дурланаа гэвч Hanni болон хувирах үед асуудал үүснэ. Hanni бол бага насанд нь тохиолдсон гунигт үйл явдалын улмаас галзуурчихсан сэтгэл мэдрэлийн өвчтэй охин.