1/6/11

Дөрвөн ертөнц



Once upon a time in america (1984) = Нөхөрлөлийн үнэ цэнэ

1920 онд 5 найз байдаг ч найзуудын нэг болох бяцхан Доминик тэдний анхны бие даасан ажиллагааны дараа үхдэг. Ингээд л дөрвүүлээ үлдэнэ дээ. 11 жилийн дараа (1932) галзуу дөрвөн найзын ээлжит бөгөөд эцсийнх байж болзошгүй ажиллагаа банкны дээрэм нь нөхөрлөлийг шалгах томоохон сорилт болно. Максыг амиа алдах аюулаас аврах гэж оролдож буй Максын найз бүсгүй,  Нөөдлийн цагдаад мэдэгдэж буй сонголтгүй үйлдэл, үхсэн ч хамтдаа байж л дуусах үнэнч найзууд болох Патци, Кокайс бүгдийн үйлдэл Макс гэж хэн байсныг киноны төгсгөлд нэгтгэж өгдөг. Макс бүх үйлдлийг төлөвлөсөн байх ба 36 жилийн дараа (1968) Нөөдлэд учир битүүлэг урилга ирсэнээр тайлагддаг. 


Киноны төгсгөлийг тааварт үлдээсэн байдаг. Хувилбар 1. Макс эд хөрөнгө алдар хүндээс нөхөрлөл илүү үнэ цэнэтэй болохыг ухаарч өөрийгөө уучилж чадалгүй амиа егүүтгэдэг. Хувилбар 2. Амиа егүүтгэсэн болж жүжиглэн засрашгүйгээр үлдэх. (киноны төгсгөлд хогны машинд орон амиа хорлож байгаа боловч машин цааш явахад ямар нэгэн цус хог зүсэгчийн ирэнд огт үлдээгүй байдаг мөн түүнчлэн бяцхан Доминикыг алдаг Bugsy-н бүлгэмтэй ч бие даасан ажиллагаа явуулж буй нууцыг Макс задалж орлогыг хувааж авах төлөвлөгөөтэй байсан гэж үздэг)


Италийн найруулагч Sergio Leono энэ киног найруулаад завгүй байж байгаад Загалмайлсан эцэг киног найруулах боломжоо залуухан найруулагч Francis Ford Copallo-д алдсан гэдэг.






Бригада (2002) = Эр зориг, үнэнч сэтгэл, мөнгө, залуу насны омог бардам зан бас мөнгө


Алексей Сидров-ын 15 ангитай энэ бүтээл 2002 онд гарсан даруйдаа Орос даяр хит болж Монголын үзэгчдийг ч бас нэг хэсэгтээ байлдан дагуулсан билээ. Зүрх сэтгэлээрээ нэгдсэн дөрвөг найзын гэмт хэргийн ертөнц дэх хувь тавилангийн талаар бодитойгоор харуулж чадсан бүтээл. Мөнгө (Зөгий), үнэнч сэтгэл (Пилатов), эр зориг (Белов) бас мэдээж залуу насны омог бардам омголон зан (Сансар) найзуудын нөхөрлөлийг илүүтэйгээр хурцалж буйг харуулсан гайхамшигтай бүтээл. Зарим талаараа Москвагын хамгийн хүчирхэг гэмт бүлэглэл гэгддэг Солнцевская братва-ийн түүх гэж үздэг ч хүмүүст мафиаг сайн талын өнцгөөс харуулснаараа энэ кино онцлогтой. Мэдээж гол дүрийн дөрвөн залуу бүх орос даяр од болон гялалзжээ. Киног илүүтэйгээр амид болгохын тулд дөрвөн залууг зураг авалтаас өмнө зочид буудлын өрөөнд хамт сар амьдруулсан гэдэг.




Chin-gu (2001) = Найзууд биенээсээ уучлал гуйдаггүй.


Ази стильдээ. Нийгэмд эзлэх байр суурь өөр. Амьдралын жүжигт эсрэг дүрүүд. Хайр дурлалын давхацсан учрал. Цаг хугацаа улиран өнгөрсөн. Зүрх сэтгэлээрээ нэгдсэн. Тэмцэлдээний золиос. Найз.    









Бумэр (2003) = Сонголт үр дүн


Сонголт ур дунгийн талаар огуулэх бутээл. Жижигхэн маргаан дээр санамсаргуйгээр КГБ н молэ оффицэр -ийн амийг хороосноор эхэлж ховрох богоод найзууд хэсэг хугатсаагаар алга болох хэрэгтэй болох ба аылалийн замд учирах шинэ оросийн суудэртэй амидралийг огуулэнэ нутгийн дээрмийн бүлэглэл, авилгалд идэгдсэн цагдаа, тээврийн жолооч нар болон хотоос алслагдсан тосгоны амьдрал энэ бүгдийг тухай бүрт нь short film стильд оруулж огүүлсэнээрээ онцлогтой. Мэдээж киноний төгсгөлд дөрвөн найзын төгсгөлийг өгүүлэх бөгөөд нөхөрлөл хаана нуран унаж байгааг харуулсан найруулагчийн шийдэл урвалтаар дүгнэгдэнэ. 






Sleepers (1996) = Амьдралд юу ч тохиолдож болно.

Бас л дөрвөн найзын санамсаргүй болчимгүй үйлдэл төсөөлж барашгүй том гай зовлон дагуулдаг. Тэс ондоо хувь тавилангаар замнах боловч нэг зүйл дээр нэгдэн эцэст нь ялах гайхамшигтай өрнөлтэй кино. Энгийн амьдрал дээр хэн ч мэдээгүй untold story өгүүлэгдэх энэ бүтээл ододын цуглуулага тухайлбал: Brad Pitt, Robet Deniro, Dustin Hoffman, Kevin Bacon .etc Дашрамд дурьдахад энэ киноны эсрэг талын дүр болох жинхэнэ гайхамшигтай жүжиглэлт Kevin Bacon гаж донтон.



The Fountainhead (1949) = Дөрвөн төрлийн хүн

Энэ кино бол дээрхи кинонуудыг бодвол нөхөрлөл гэхээсээ илүү дөрвөн хүний ертөнцийн талаар өгүүлэх юм. Ayn Rand-ийн алдарт The Fountainhead  романаас сэдэвлэсэн кино. Роман монгол хэлнээ Эх сурвалж нэртэйшээр орчуулагдсан. Peter Keating, Ellsworth Toohey, Gail Wynand, Howard Roark  гэсэн дөрвөн төрлийн хүний тухай гардаг ба гол утга нь хувь хүний эрх чөлөөний асуудалыг хөндсөн байдаг.

Юутай ч энэ бүхнээс яагаад заавал дөрвөн хүнийг авч үзээд би хувьдаа ойлгохдоо. Хүнийг баруун, зүүн тархины хосолж ажиллах зарчимаар нь дөрвөн temperament болгосон байдаг. Энэ дөрвөн төрлийн хүмүүсийг төлөөлүүлэх гэсэн санаа гэж бодож байна.

No comments:

Post a Comment