1/27/11

DELETED MEMORIES



Two faces of my girlfriend (film 2007)
Goo Chang бол 23 настай, ажилд орох ярилцлаганд байнга унадаг, нэг коллежед  7 жил сурч байгаа, ажил хийдэггүй учир өнө мөнхийн санхүүгийн бэрхшээлтэй, англи хэлээр ярьж чаддаггүй дээр нь зандан. Ямартаа л нөхөрөөсөө салсан ганц бие эгчийнхээ хүүхдийг хошгоруулж, тае квон до зааж өгнө гээд мөнгийг нь аваад мурих вэ дээ? Мэдээж тэр тае квон до доо огт эвсэлгүй. Цэвэр азгүй амьтан, бүтэлгүй нэгэн. Гэхдээ түүнд сайн чанар бас бий тэр хайрлаж чаддаг.
Өлсөж цангасан тэрээр коллежынхоо цайны газраар эргэлдэж хүмүүсийн идэж дуусаагүй үлдээсэн янз бүрийн хоолыг олж идэх гэж яваад мөнгөтэй хэтэвч олох ба олсон хүний олз хаясан хүний хальс гээд л өлөн ходоодоо баярлуулна биз дээ. Хэтэвчний эзэн гарч ирснээр түүний амьдрал орвонгоороо эргэнэ.
Тэр бол Anni. Хөөрхөн, ааш ялдам Gu Chang дурланаа гэвч Hanni болон хувирах үед асуудал үүснэ. Hanni бол бага насанд нь тохиолдсон гунигт үйл явдалын улмаас галзуурчихсан сэтгэл мэдрэлийн өвчтэй охин.
Киноны үйл явдлын тухайд бол инээдэм, romance, гуниглал гээд л “My sassy girl” загварынх.



A moment to remember (film 2004)
Энэ бол оюун ухаан биш сэтгэл зүрх гэж хэлсэн.  
Su Jin 27 настай, загвар зохион бүтээгч. Хамт ажилладаг, гэр бүлтэй залуутай нууцхан амьдрал зохиож яваад эхнэрт нь баригдаж энэ дурлалаасаа сэтгэлийн гүн шархтай бас гэр бүлийнхээ нэр төрийг унагаж дээр нь хамт ажиллагсад нь түүний талаар элдэв муу яриа шивнэлдэнэ. Гэсэн ч аав нь түүнийг уучилж, цаг хугацаа өнгөрөхөд тэр хамт олонтой болсон байна.
Chul Soo бол гэдсэнд байхдаа л хагас өнчирчихсөн, эцгийнхээ тухайд огт мэдэхгүй, хар багад нь 17 насандаа ээж болсон эх нь орхиж одсон, өнчин өссөн учраас төрөлхийн хэрсүү зантай, барилгын талбайн мужааны бригадын ахлагч залуу юм.
Энэ 2 хүний амьдрал нэг л өдөр огтлолцоно. Гэнэн цайлган Su Jin бүсгүй хүнд итгэхээ больчихсон, нэгэн хэвийн амьдралд автсан Chul Soo-ын амьдралд гэрэл мэт гялбан ирж, сэтгэл зүрхэнд нь хайрын үрээ суулгана. Romcom /romantic comedy/ үргэлжилэнэ.
Su Jin-ыг Alzgheimer-ын өвчин бага багаар нөмөрч эхэлнэ. Энэ өвчин эмчилгээгүй. Эхэндээ барьсан тавьсанаа, өөрийн бүтэн нэр, нас, ажил төрөл зэргийг мартаж эхэлнэ. Зарим үед гэнэт өнгөрсөн амьдралын зурвас үеийг бүхэлд нь мартах бөгөөд цаг хугацаа өвчитний хувьд ухарсан байна. Явандаа бараг оюун ухааны чадваргүй болж нялх хүүхэд шиг л 100% хэн нэгнээр асрамжлуулна. Su Jin өөрөө өвчинийхөө талаар хэлэхдээ миний толгойд нэг баллуур бүх дурсамжуудийг минь бага багаар арилгаж байна гэж хэлнэ.
Тэд хамтдаа тэмцэдэг ч эцэст нь Su Jin Chul Soo-д уучлал гуйсан захидал бичээд бүхнийг орхиж одно. Харин Chul Soo зөвшөөрөхгүй.
Эцэст нь Chul Soo анх учирсан family mart –д ойр доныхоо бүх хүмүүсийг цуглуулж байгаад Su Jin-нд эргүүлэн бүхнийг сануулах бөгөөд машинаар зугаалж явахдаа БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлнэ.
Дашрамд хэлэхэд энэ киноны дуу, аялгуунуудыг үгээр хэлэхийн аргагүй та сонсож байж л мэдэрнэ.



First 50 date (film 2004)
Henry Roth бол пенсэнд гарсан тэнгисийн явган цэрэг Хавайн аралд амьдардаг болхоор жуулчин бүсгүйчүүдтэй эцэс төгөслгөлгүй зугаацдаг хүүхэмсэг нэгэн. Харин playboy амьдралын хэв маяг нь нэг л өдөр түүнд тохирсон ганц бүсгүй Lucy-тэй учирснаар орвонгоороо өөрчлөгдөнө.
Lucy Whitmore жилийн өмнө аймшигт авто машины осолд орсон. Ослоос амьд үдлсэн ч тархи нь гэмтэж Alzgheimer-ын хам шинж өвчинтэй болж, зөвхөн осолд орсон өдрөөсөө өмнөх амьдралаа л санана. Ганцхан өдрийн ой тогтоолттой өдөр болгон нэгэн хэвийн амьдралаар амьдардагч үүнийгээ мэддэггүй. Аав ах хоёртойгоо хамт амьдардаг азтай бас золгүй бүсгүй. Lucy-г аз жаргалтай байлгахыг хүссэн аав ах болон танилуудынх нь хүчин чармайлт гаднаас нь харахад зөв үйлдэл мэт атлаа үнэндээ цэл залуухан амьдралын аз жаргал бүхнийг амтлах эрхтэй түүний амьдрал гацчихсан хальс болсон байдаг.
Нэгэн өглөө алдарт хүүхэмсэг залуу Lucy-г олж харах бөгөөд дараагийн 50 өдөр бол тэр чигтээ инээдэм,  romance өнөөх л romcom.
Хамгийн гайхалтай нь энэ бүхний үр дүнд Lucy-ын оюун ухаанд бус сэтгэл зүрхэнд залуу хайр өгсөн байдаг. Henry аав ах хоёроос нь ухаалаг шийдэл олсон. Бүх дурсамжуудыг нь хальсанд буулгаад өглөө сэрэх бүрт нь үзүүлэх.
Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment