Лондон хотын төвд, гудамжаар алхаж яваа Дань, өөдөөс нь эгцлээд ирж буй Алиса хоёр бие биесээ олж харцгаан харцаараа инээмсэглэцгээнэ. Хөдөлгөөний чиглэл нь Нью-Йоркоос нь өөр гэдгийг тэрхэн зуур мартсан Алиса замын гарц дээр эсрэг тийш харснаар таксинд мөргүүлэн унах зуур Дань гүйн дэргэд нь ирэхэд Алиса "Сайн уу? Үл таних залуу." гэж хэлдэг. Ингээд л гашуухан дурлын романс эхлэнэ дээ.
Хэрвээ та анхны харцаар дурлагч бол дурласаар л байна. Хэзээ ч зогсохгүй.
Дань- Энэ бол гол дүргүй кино. Тэр бол бусад гурван дүрийн холбогч, бүтэл муутай Англи зохиолч, сонингийн эмэгнэлийн нүүрт нийтлэл бичиж хоолоо олдог нэгэн. Алиса бол түүний хайрын сахиусан тэнгэр харин Анна бол хүсэл шуналын бөртэ бүжин.
Алиса- 20 настай, тайчигч хийн амьдралаа залгуулдаг Америк бүсгүй. Шулуухан, гэнэн цайлган, үнэнч сахиусан тэнгэр; Дань, Ларри хоёрын өш хонзонгийн золиос.
Анна- боловсролтой, биеэ даасан, нөхрөөсөө салаад удаагүй фотозурагчин, хайр дурлалд умбахыг хүсдэг ч хүйтэн хөндий байж ухаандаа захирагддаг Америк бүсгүй. Даны номонд фотозураг авах үедээ түүнтэй сээтэгнэж эхэлдэг ч нууц амраг нь болж, Ларритай гэрлэдэг.
Ларри- ганц бие, арьс өнгөний эмч Англи залуу. Энэ бүх хугацаанд араараа тавиулж байснаа эхнэрээсээ сонсоод, түүний сэтгэл зүрх маш ихээр шаналана. Тэгээд дахиж шаналахгүйн тулд Даньд шанг нь хүртээнэ.
Эргэлзээ, эцсийн мөчид та хэнийг бас аль замыг сонгох вэ? Дань найз охинтой байсан. Атлаа Алисад анхны харцаар л дурладаг. Дараа нь Аннад. Тэр бол эргэлзээгүй анхны харцаар дурлагч. Яг одоо бидний ойр тойронд иймэрхүү түүхүүд өрнөсөөр байгааг та энэхүү киноноос олж харна. Та энэхүү дүрүүдийн хэн нэгэн шиг нөхцөлд орж байсан уу? Эсвэл бодит амьдралд аль хэдийнээ энэ дүрүүдийн нэг хувилбар болчихсон явж байна уу?
Төгсөлт киногоороо 1968 онд Оскарын шагнал хүртсэн найруулагч Майк Николс энэхүү киног найруулжээ. Харин кино зохиолыг 1997 онд энэхүү бүтээлийн санааг өгсөн, тайзны жүжгийн зохиогч Патрик Марбер өөрөө бичжээ.
62 дахь удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмаас Клайв Овен, Наталья Портман нар зэрэг шилдэг туслах эрэгтэй болон эмэгтэй дүрүүдийн шагналыг хүртжээ.
Нэмж хэлэхэд энэхүү кино ижил нэртэй 1997 онд бүтээгдсэн жүжгийн дүрст хувилбар юм. Анхны тайзны хувилбар дээр Клайв Овен Дань-ны дүрд тоглосон ба үйл явдлын хувьд нэлээд ялгаатай. Жишээ нь: Алиса Дань-ыг орхисноосоо хэдэн жилийн дараа киноны төгсгөлийн хэсэгт үзүүлсэн шиг улаан гэрлээр зорчиж яваад осолд орж нас барж, Ларри эмнэлэгийнхээ залуухан сувилагч бүсгүйтэй болзож эхэлснээр Анна гэрлэлтээ цуцлуулдаг байна.
Анхны харцаар дурлагчид харц шилжүүлэх бүрдээ урвагчид болдог. /Итали үг/
Википедиа-чөлөөт нэвтэрхий толь, IMDb, Youtube болон киноны албан ёсны зэрэг цахим хуудаснаас хуулбарлан авсан болно.
Википедиа-чөлөөт нэвтэрхий толь, IMDb, Youtube болон киноны албан ёсны зэрэг цахим хуудаснаас хуулбарлан авсан болно.
Энэ бүхний эцэст миний таньд хүргэх гэсэн санаа бол хийсэн болон хийж буй үйлдэлдээ эзэн нь байж хэн нэгнийг гомдоосон бол түүнээс уучлалыг гуйж зүрх сэтгэлийнх нь амар амгаланг буцаан олгож, яг одоо хэн нэгнийг хайрлаж байгаа бол үнэнч байгаарай.
thh uuriin chin buh niitleliig unshlaa. bas kinonuudiig ni bas uzsen. zunduu l ym medej awlaa thank's.
ReplyDelete