Crash 2004
Ядуугаараа дуудуулж байв уу? Өөрийн байж байгаагаараа хэн нэгэнд жигшигдэж байв уу? Баян нэгэнд атаархаж байсан уу? эсвэл хөрөнгөтэйгээсээ болж үзэн ядагдаж байсан уу? Нийгмийн ялгаварлалд өртөгдөж байв уу? Эдгээр асуултыг хөндөхийг хүсвэл энэ киног үзээрэй.
Нийгмийн давхраажилт, арьс өнгөний үзэл орчин үеийн Америкын нийгэмд хэрхэн илэрч байгаа талаар өгүүлэгдэхүүнтэй кино. Лос Анжелес дахь хэд хэдэн дүрүүдийн хооронд өрнөж буй хурцадмал асуудал хагарал болно. Энэхүү хагаралын үед хүн хүндээ хүн ёсоор хандснаар, хүнлэг энрэнгүй байж чадсанаар хэрхэн эдгээр хагарлыг давж эерэг өөрчлөлт болгож болохыг харуулдаг.
Энэ кино 2005 онд 78 дахь Оскараас "Бөгтөр уул"-ыг ялаад шилдэг кино бүтээл авсан юм байна.
The Air I Breathe 2008
Хэн нэгэнд амьсгалаа түгжүүлж үзсэн үү? Өөрийн эрхгүй бүх бие чин амьсгал авахын төлөө тэмцэлд орж үзсэн үү? Тэгвэл яг одоо таны амьсгалыг хэн ч түгжээгүй, та усанд живээгүй, битүү угаар дунд биш 20%-ийн хүчилтөрөгчтэй агаар гэдэг хийн орчинд байна. Гэсэн хэдий ч сэтгэл зүрхэндээ, дотор хүн ч чин амьсгал авахын төлөө тэмцэлд орж байгаа эсвэл байсан бол энэ таны үзэх кино. Өөрөөрөө байх гэсэн нийгмийн тогтсон дэг жаягаар явахыг хүсээгүй. Харин өөрөөрөө байж амьдралын дэг журмаар явахын төлөөх таны дотор хүний амьсгал авах тэмцэлд таны дотор хүнд туслах болно.
Хүний сэтгэлийг дөрвөн дүрээр илэрхийлдэг. Аз жаргал, Сэтгэл ханамж, Харуусал, Хайр. Тус бүрдээ өрнөх түүхүүд амьдралаа өөрчлөх гэсэн, амьдралаас сэтгэл ханамжыг авах гэсэн, амьдралд гутран, цөхөрч дуусах гэсэн, амьдралынхаа хайрыг аврах гэсэн тэмцэлүүд байх болно.
Babel 2006
Библид өгүүлэхдээ: Хүмүүс тэнгэрийн оронд хүрч бурхантай адил болохын тулд нэгдэж тэнд хүрэх цамхаг барьж бүтээхээр болжээ. Түүнийгээ барьж эхэлтэл бурхан муу санаатай хүмүүс тэнгэрийн оронд нэвтрэх энэ зорилгыг буруугаар ашиглах вий гэж сэрэмжлэн хүмүүсийг өөр өөр хэлээр ойлголцдог болгожээ. Ингээд хамт ажиллаж байсан хүмүүс нэгнийхээ юу ярьж буйг ойлгохоо больж эцэстээ цамхаг барих ажилаа зогсоожээ. Энэ цамхагыг Вавилон гэдэг байв. Үл ойлголцол яаг ямар байсан бэ? Мэдэхийг хүсвэл киногоо үзээрэй.
Хэлгүй охин япон охиг өөрийнхөө сэтгэгдэлийг нийгмийн дунд илэрхийлэхийг хүснэ. Маррокод жуулчлалаар явж байсан америк хосын эхнэр нь золгүй тохиолдлоор бууны хүнд шарх авна. Араб хэлтэй оронд нөхөр нь эхнэрээ аврахаар оролдох болно. Энэ мэтчилэн хүмүүсийн дундах үл ойлголцол өрнөнө.
Кино 64 дэх удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмаас шилдэг кино болжээ. Кино найруулагч Алехандро Гонзалес Инарриту энэ киногоороо Каннын кино наадмаас шилдэг найруулагч шагналыг хүртжээ.
Vantage point 2008
Үнэн гэж юуг хэлэх вэ? Таны амьдрал бодит уу? Эсвэл тархинд чинь холбосон амьдралын дууриамал програм уу? Таны харсан үзсэн, дэргэд өрнөсөн, оролцсон үйл явдал чинь жинхэнэ үү? Эсвэл урьдаас төлөвлөгдсөн үйл явц байсан уу? Та үүнийг хэрхэн мэдэх вэ? Бүх зүйл тодоос тод харагдах тэр цэгт очиж байж сая та зөв төсөөллийг олно.
Терроризм, улс төрийн аллагын сэдэвт энэхүү кинонд өөр хоорондоо нэгэн үйл явдлаар холбогдсон бие биенээ танихгүй найман хүний, найман өөр өнцөгөөс харсан үзэглээр нэгэн бодит үнэнг өгүүлдэг. Цэвэр адал явдал таныг уйдаахгүй.
Sad movie 2005
Хайр таны сэтгэлд ирэхдээ гайхамшигтай сайхан сэтгэлийн ханамж, зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг өгсөн. Гэхдээ буцахдаа өвтгөнө. Яагаад гэвэл энэ яг мэдээ алдуулагчгүйгээр таны биеийн ямар нэг хэсгийг хөрөөдөн таслаж авахтай адил сэтгэлээс тасран холддог.
Инээлгэнэ. Догдлол төрүүлнэ. Эцэст нь ямарч эргэлзээгүй уйлуулна.
Valentine's day 2004
Дурлалд нас тоолох уу? Янаг амрагын хайр зөвхөн эсрэг хүйтнүүдийн хооронд байх ёстой гэж үү? Хамгийн сайн мэдэх хүн чинь чиний хамгийн сайн найз тэгвэл тэр хүн таны заяаны хань, амьдралын хайр чинь байж болох уу? Тэгвэл заяаны хань, амьдралын хайр тань таныг араар тавьсныг та мэдвэл яах вэ? Хайр дурлалын талаархи эдгээр толгой эргэм олон асуултуудад хариулт өгөхөд туслах кино бол энэ.
Валентины өдрөөр гэр бүлээрээ, хосоороо үзэх кино. Хосоороо бол миний өмнөх тэмдэглэлийн кинонууд илүү дээр ч байж магадгүй.
Энэхүү киноны үргэлжлэл "Шинэ жилийн үдэш" нэртэйгээр гарч байгаан байна. Та ойр дотныхоо хүмүүстэй хамт удахгүй болох шинэ жилээр тэрхүү киног тухлан үзээрэй.
Love actually 2003
Хайр жихэнэ үү? Нууцхан хайрыг зориглон илчлэх ёстой юу? Амрагын нууц явдлыг эцэслэх хэрэгтэй юу? Эдгээр асуултуудыг хэзээ нэгэн цагт өөрөөсөө асуугаад хариулт олдоогүй бол хариултаа магадгүй та энэ киноноос олоорой.
Нийгмийн өөр өөр давхрааны хүмүүс шинэ жилийн өдрүүдээр хайр дурлалын эргүүлэгт орж буй талаар өгүүлдэг кино. Шинэ жилийн баярын өдрүүдээр гэр бүлээрээ үзэх кино.
No comments:
Post a Comment