3/14/13

Revit үүссэн түүх


1997 оны 10-р сарын 31 нд Компьютер Вишн, Прайм Компьютер, Параметрик Технологи зэрэг компаниудад ажиллаж туршлага хуримтлууласан, Леонид Райз өөрийн хувийн карьераа хөөж Чарлес Ривер Софтварь компанийг АНУ-ын Массачусеттс мужын Ньютон хотод үүсгэн байгуулав.
1998 оны 2-р сарын 2 нд Параметрик Технологи компанийн туршлагатай инженер Ирвин Жүнрайс Чарлес Ривер Софтварьд Леонидын хамтрагчаар нэгдэв.

2/26/13

Дурсамж



Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөл

БИАСОЗ-ийн эрхэм зорилго
Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх үйлсэд салбар гишүүдийн хамтын үйл ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, бүх шатны оюутны байгууллагатай хамтран ажиллаж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны эрх ашгийг бодитойгоор хамгаалах, хүлээсэн үүргийг ухамсарлуулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсроход нь туслах соёл болон урлаг, спорт, шинжлэх ухааны чиглэлийн үйл ажиллагаануудад оюутнуудаа татан оролцуулахад Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөлийн эрхэм зорилго оршино.

8/9/12

Ажилд орох ярилцлага

Залуу инженер, техникийн ажилчиддаа зориулж энэ нийтлэлийг орууллаа. Бидний өмнө заримдаа англи хэл дээр ажилд орох ярилцлаганд орох шаардлага тулгардаг билээ. Анли хэлээр уншиж, англиар ярьсныг ойлгодог боловч өөрийхөө санаа бодлыг илэхрхийлэх тал дээр үгийн сан дутмаг эсвэл өөрийнхөө дуудлагаас ичээд ядмаг байх үе гардаг. Зарим нэгний маань хувьд хэдий ангилиар сайн ярьж чадах хэдий ч залуу, туршлага багатайгаасаа болоод ч тэр үү ажилд орох ярилцлаганд заримдаа тактикын алдаа гаргах нь бий.Тэгвэл бидний оруулж буй доорхи жишээ ярилцлага та бүхэнд тус болно гэж найдаж байна. Амжилт хүсье!



                                                                          

12/3/11

Кино донтоны зөвлөмж

Киног ер нь адал явдалт, хайр дурлал, инээдэм, аймшиг, хүүхэлдэйн гээд хольж үзэж байвал их давгүй юм байна. Тэгэхгүй бол нэг төрлийн кинонууд үзээд байхаар киноны үйл явдалдаа орчих гээд байхын. Инээдмийн кино үзсэн бол их хөнгөхөн, хайр дурлалын кино үзсэн бол их сээтгэнүүр, адал явдалтай кино үзсэн бол омголон, аймшгийн кино үзсэн бол мухар сүсэгч, хүүхэлдэйн кино үзсэн бол хүүхдэрхүү ч юм уу. Үр дүнд нь толгой заримдаа бага зэрэг  хэвийн бус болчих юм. Донтож байгаа л юм шиг байгаан. Өөрийгөө ажиглаад байхнээ ингэж дүгнэчихэд болхоор байгаамл даа. хаха. Юутай ч гэсэн ойрд үзсэн кинонуудаас төрсөн сэтгэгдлээ хуваалцая.

11/19/11

Анхны харцаар дурлагч бол шимтэн үзээрэй. +17

Closer 2004



Лондон хотын төвд, гудамжаар алхаж яваа Дань, өөдөөс нь эгцлээд ирж буй Алиса хоёр бие биесээ олж харцгаан харцаараа инээмсэглэцгээнэ. Хөдөлгөөний чиглэл нь Нью-Йоркоос нь өөр гэдгийг тэрхэн зуур мартсан Алиса замын гарц дээр эсрэг тийш харснаар таксинд мөргүүлэн унах зуур Дань гүйн дэргэд нь ирэхэд Алиса "Сайн уу? Үл таних залуу." гэж хэлдэг. Ингээд л гашуухан дурлын романс эхлэнэ дээ.

11/12/11

Олон өрнөлтэй, онц сонирхолтой кинонууд


Crash 2004
Ядуугаараа дуудуулж байв уу? Өөрийн байж байгаагаараа хэн нэгэнд жигшигдэж байв уу? Баян нэгэнд атаархаж байсан уу? эсвэл хөрөнгөтэйгээсээ болж үзэн ядагдаж байсан уу? Нийгмийн ялгаварлалд өртөгдөж байв уу? Эдгээр асуултыг хөндөхийг хүсвэл энэ киног үзээрэй.