12/3/11

Кино донтоны зөвлөмж

Киног ер нь адал явдалт, хайр дурлал, инээдэм, аймшиг, хүүхэлдэйн гээд хольж үзэж байвал их давгүй юм байна. Тэгэхгүй бол нэг төрлийн кинонууд үзээд байхаар киноны үйл явдалдаа орчих гээд байхын. Инээдмийн кино үзсэн бол их хөнгөхөн, хайр дурлалын кино үзсэн бол их сээтгэнүүр, адал явдалтай кино үзсэн бол омголон, аймшгийн кино үзсэн бол мухар сүсэгч, хүүхэлдэйн кино үзсэн бол хүүхдэрхүү ч юм уу. Үр дүнд нь толгой заримдаа бага зэрэг  хэвийн бус болчих юм. Донтож байгаа л юм шиг байгаан. Өөрийгөө ажиглаад байхнээ ингэж дүгнэчихэд болхоор байгаамл даа. хаха. Юутай ч гэсэн ойрд үзсэн кинонуудаас төрсөн сэтгэгдлээ хуваалцая.



Knocked up /2007/

Өдөр тутмын толгой эргэм их ачаалалтай ажлынхаа хажуугаар бүсгүй та алжаалаа тайлах гээд хоёр сарын өмнө наят орох үедээ тохиолдлоор танилцан, ганц л удаа ойртсон залуугаасаа ураг тээж яваагаа мэдвэл яах вэ? Дээр нь тэр үнэхээр таны найдаж, хүлээж, хайж байсан тэр нэгэн биш зүгээр л бүтэлгүй нэгэн.
Юутай ч энэ кино таныг инээлгэж дөнгөнө. Харин хэлэх гэсэн өгүүлэмжийн хувьд тун энгийн бэлгэвч хэрэглэ эс бөгөөс шангаа хүртээд хамтын амьдралаа хамтдаа зохиох. Энэ тийм ч муугүй байх болно шүү л гэж. 

Киноны эхлэл хэсэгт явах Old Dirty Bastard-Shimmy Shimmy Ya бол хар тамхиын тухай дуу бөгөөд  Charlyni Yi энэ кинонд мансуурсан хүн ямар байдгыг Jodi-гийн дүрээр тун эвтэйхэн үзүүлснийг та олж харах болно.

Давгүй хэсгүүд: Бэн Пэтигийн гэрт өглөөний цай ууж буй хэсэг; Дэбби Бэн, Алисон хоёрт манияаж худалдаж авч өгөхийг хүсэж байгаа хэсэг; Бэний найзууд mrskin.com-ийг олж мэдэж буй хэсэг; Бэн, Алисоноос эхнэр минь болооч гэж гуйж буй хэсэг гэх мэт.  

Ингээд киноны зарим элдэв шалдав баримтуудаас дурьдая.

- Анхандаа энэ киног "40 настай зандан эр" киноны Smart tech-ийн багийнханхы адал явдалын үргэлжлэл болгон хийхээр төлөвлөж байсан.

-Knocked up гэдэг үг ихэнхи хэлэнд ямар нэг утгад хамаарагддагүй юм байна. Тиймээс Орос хэлэнд "Бага зэргийн жирэмслэлт", Бразилчууд "Хальт жирэмслэлт", Итали хэлэнд "Жирэмслэлт л дээ" харин Португалчууд "Бүрэн азгүйтэл" гэх зэргээр орчуулсан байна. Харин Монгол хэлэнд юу гэж орчуулагдах бол? Хүсээгүй жирэмслэлт, Гоол алдсан нь.

-Seth Rogen анх удаа гол дүрд тоглосон кино. Тэгээд л 2008 онд Zack and Miri Make a Porno, Kung-Pu Panda, 2011 онд Paul, Green Hornet, 50/50. Үнэхээр алиа инээдэг жүжигчин.

-Fuck you гэдэг үг 120 удаа хэлэгддэг.

-Уг кинонд Debbie, Pete хоёрын дүрсгүй хоёр охины дүрд тоглосон жүжигчид бол энэхүү киноны зохиолч, найруулагч Judd Apatow мөн киноны туслах дүр болох Debbie-д тоглосон жүжигчин Leslie Mann нарын хүүхдүүд байв. 

-Jay Baruchel-ийн цээжин дээрх Канад улсын бэлэг тэмдэг болсон улаан навчны шивээс жинхэнэ байсан ба тэрээр энэхүү шивээсээ Лос Анжелс хотод болсон өмнөх киноны зураг авалтынхаа үер төрөлх хот Монтреал-аа санагалзан хийлгэжээ.

-Jason Segel, Jay Baruchel, Jonah Hill, Martin Starr нар дүрдээ өөрсдийн нэрийг хэрэглжээ.



Womb /2009/

 

Бүсгүй та хэн нэгнийг, хэзээ нэгэн цагт, юу юунаас илүүтэйгээр хайрлаж байсан уу? Гэтэл тэр, таны санамсаргүй нэгэн үйлдлээс болж үхвэл яах вэ? Түүнийг дахин амьдруулах боломжийг таньд өгвөл та авах уу? Тэр бүр хөндөгдөөд байдаггүй сэдвийг энэ кинонд хөнджээ. Энд киног сонирхолтой болгох гэж харагдуулах гэсэн элдэв нэмэлт, илүү дутуу тавилт огт байхгүй. Хэсэг бүр нь өөрийн өгүүлэмжтэй байх болно.

Кинонд гол дүрийн эмэгтэй өөрийн хайртай залууг нас барсны дараа хувилан /колон/ өөр дээрээ үр тогтоолгон төрүүлдэг. Мэндэлсэн хүүхэд нь өдөр хоног өнгөрөн, өсөж торних тусмаа түүний хайртай залуу шиг царай зүс, бие хаа,  үс гэзэгтэй болно. Нөгөөтэйгүүр оюун бодол, ааш зан, санаа сэтгэлээрээ ялгаатай нэгэн. Мэдээж хэрэг түүнийг *ЭЭЖ* хэмээн дуудаж. Коллежэд яван, өөрийн хайртай эмэгтэйгээ түүнд танилцуулахаар авч ирнэ. Мөн өөрийгөө түүний хувьд хэн болох, ээж нь түүний хувьд чухам хэн болохыг мэдэхийг хүснэ. Эмэгтэй энэ бүхэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бол. Үүнээс цааш киног өөрөө үзээрэй. 
 
- Eva Green. Тэр өөр. Ихэрийн өрөөсөнгөөсөө хүртэл өөр. Bernardo Bertolucci түүнийг The Dreamers /2003/-дээ тоглуулсан, Kingdom of heaven-д 7 хоногийн өмнө дүрээ авсан ч чамалхааргүй сайн орж чадсан, Casino Royal-д тоглосноороо 007-ийн жинхэнэ хайр болж чадсан. Энэ кинонд ч тэр маш амжилттай жүжиглэсэн.  




Амжилт хүсье! Б.Адилбиш. Мартах шахлаа дээрхи мэдээллийн ихэнхи хэсэг нь imdb.com болон wikipedia.org-оос орчуулсан орчуулага байсан юм шүү. Youtube.com-ийг ашигласан байгааг мөн харж буй бизээ. Cheers.













No comments:

Post a Comment