2/26/13

Дурсамж



Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөл

БИАСОЗ-ийн эрхэм зорилго
Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх үйлсэд салбар гишүүдийн хамтын үйл ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, бүх шатны оюутны байгууллагатай хамтран ажиллаж, хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны эрх ашгийг бодитойгоор хамгаалах, хүлээсэн үүргийг ухамсарлуулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсроход нь туслах соёл болон урлаг, спорт, шинжлэх ухааны чиглэлийн үйл ажиллагаануудад оюутнуудаа татан оролцуулахад Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн Оюутны Зөвлөлийн эрхэм зорилго оршино.


БИАС-ийн зорилтууд
  • Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн нэр хүндийг дээш өргөж, оюутны эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх.
  • Оюутны сурч боловсрох болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах.
  • Оюутанд чиглэгдсэн үйлчилгээ, хөнглөлтийн тогтолцоог дэмжих, бий болгох.

Оюутны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт
Оюутны зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичиг, Үйл ажиллагаа, хүний нєєцийн менежер, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежер, Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны менежер, Мэдээлэл сурталчилгааны менежер, Оюутны байрны менежер, Соёл хvмvvжлийн менежер, оюутны зөвлөлийн идэвхитэй гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Барилга инженер Архитектурын сургуулийн оюутны зөвлөлийн түүхэн хөгжил
1959 онд МУИСийн барилгын факультет үүсэж БИАСийн суурь тавигдсан суурь тавигдсан тэр цаг үетэй зэрэгцэн оюутан залуусын эвлэлдэн нэгтэх, хамтран хөгжих зорилго дор БИАСОЗ-ийн үндэс суурь тавигджээ.
1990 оны үндэсний ардилсан хувьсгалын тэргүүн эгнээнд оюутан залуус оюутны байгууллага баттай зогссон байна
Тэр цаг мөчид оюутны зөвлөлийн үйл ажиллагаа нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэж байжээ. Нийгмийн шилжилтийг хэцүү цаг үеийг оюутны байгууллага ч тойроогүй, дайрч гарсан билээ. 1990-2000 онд оюутны байгууллага нийгмийн тэнцвэргүй, ороо бусгаа үетэй зэрэгцэн хөгжиж ирсэн байна. 1990 оны сүүлээс залуусын нэгдэл дахин зохион байгуулалтанд орж , оюутны байгууллагын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн байна. Тэрхүү цаг мөчид оюутны зөвлөлийг дараахь манлайлагч оютнууд тэргүүлж байжээ. Н.Ганзориг, Д.Жүрмэддорж
1999 онд ШУТИС-ийн оюутны холбоо ТББ-р байгуулагдан үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж эхэлсэн байна. ШУТИСОХ ТББ энэ хугацаанд гарын арван хуруунд багтах шилдэг оюутнууд тэргүүлж байсан.

БИАСОЗ-ийн үе үеийн дарга нар болон гишүүд
  1. Н.Ганзориг ИҮБИ
  2. Д.Жүрмэддорж (2002-2003) Архитектур 96655951
  3. П.Мөнхбаатар 2003-2004 Архитектур
  4. Ёндон овогтой Баярцогт 2004-2005 ИҮБИ 96002686, 96003334
  5. Мягмар овогтой Далайцэрэн 2005.11-2006.09 УББ 99035448
  6. Жигжидсүрэн овогтой  Даваажаргал 2006.09-2007.03 БМ
  7. Жаргал овогтой Лхагвадорж 2007.03-2008.05 ИҮБИ 88861112
  8. Ганбат овогтой Соёмбо 2008.05-2009.03 ИҮБИ 95809679
  9. Бат-Эрдэнэ овогтой Адилбиш 2009.03 сараас ИҮБИ 99696118

Мөн ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүнээр
·         Д.Жүрмэддорж /2003-2004 он/
·         Ё.Баярцогт /2005он/
·         М.Далайцэрэн /2006-2008 он/
·         Б.Болдсүрэн /2008-2009 он/ ажиллаж байсан
Мөн оюутны холбооны хэвийн үйл ажиллагааг өдөр тутам удирдан чиглүүлэх үүрэгтэй гүйцэтгэх хорооны тэргүүлэгчид дунд ч БИАС-ийн шилдэг оюутнууд цөөнгүй байсан. ШУТИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Болдсүрэн /Е.Н.Б.Дарга 2006-2008 он/, Б.Магсаржав /2006-2007 он ЭШССА-ны менежер, Э.Хосбаяр /СХА-ны менежер 2006-2007 он, Е.Н.Б.Дарга 2008 он/, Б.Амартайван /МСА-ны менежер 2007 он/

Клубын систем:
“Судлаач” оюутны клуб
Энэхүү клубыг 2004 оноос Ж.Даваацэрэн багш анх санаачлан байгуулж, үйл ажилгаагаа явуулсаар ирсэн. 2008-2009 оны хичээлийн жилд сургуулиас байр гаргаж өгсөн бөгөөд өөрийн байртай болсноор үйл ажиллагаа нь тогтворжин, клубын даргаар УХУЦ-3 ангийн оюутан Г.Мөнхбаатар ажиллаж байна.
Хамрах хүрээ: “Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар”-ын бакалавр, магистр, доктор оюутнууд.
Клубын зорилго:
ü  Оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд татан оролцуулах
ü  Оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх
ü  Магистр доктор оюутнуудын судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх
Клубын зорилт:
ü  Судалгаа хийх, төсөлд оролцох
ü  Мэргэжлийн байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд оюутнуудын хувь нэмрийг оруулах
ü  Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах.
Үйл ажиллагаа:
 Клубыг гишүүн оюутнууд долоо хоногт 2 цагийг клубынхаа үйл ажиллагаанд зориулдаг.Салбарын оюутан, магиструудын дунд зохиогддог илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж явуулдаг.
“Хөх чоно” клуб
2005.02.10 нд Нээлттэй мэтгэлцээний холбооноос үүсгэн байгуулагдах гэрчилгээ авсан бөгөөд үүсгэн байгуулагч нь Т.Чинбат; илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний чиглэлээр сургалт, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү үйл ажиллагаануудаараа дамжуулан илтгэл, мэтгэлцээний онол арга зүй дээр тулгуурлан суралцагсдыг аливаа асуудалд олон урьгалч байдлаар шүүмжлэлтэй хандаж, асуудал дэвшүүлэх, шийдвэр гаргах, харилцааны өндөр соёл төлөвшүүлэх зэрэг ур чадваруудыг эзэмшихэд нь тусладаг юм.  
“Найзууд” клуб
2005 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд үүсгэн байгуулагч нь Б.Магсаржав; маркетинг, менежмент, харилцааны чиглэлээр олон талын үйл ажиллагаа явуулдаг.
Сурах арга барил болон бусад арга хэмжээнүүдээрээ оюутнуудыг нийгэмд ухамсартай хүн болгон төлөвшүүлэх тэднийг нийгмийн идэвхитэй хэсэг болгоход гол зорилго маань оршино.
Илтгэх урлаг, мэтгэлцээн, хууль, ёс суртахууны, сурах арга барилын чиглэлээр түлхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг ба манай клуб нь оюутнуудыг сургууль, анги, нас, хүйс, мэдлэг, курс, хэл яриа, аймаг, хотоор ялгаварлахгүй бөгөөд оюутан хүн бүр гишүүн болох бүрэн боломжтой.
“Аялал Хөтөч” клуб
Үүсгэн байгуулагч Ц.Зоригт (конгресс)
Спорт аялал, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, байгаль дэлхийтэйгээ залуучуудыг нөхөрлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг ба адал явдалт аялал сонирхогч оюутнуудын клуб юм. Өнөөгийн оюутан залуучуудын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг оюутнуудад таниулах, бие бялдарыг нь чийрэгжүүлэх, нутаг усаа дээдлэн, эрдэс баялгаа хайрлан хамгаалж, нөхөн сэргээх үзэл бодлыг төлөвшүүлэхэд гол зорилго оршино. 

Одоогийн оюутны зөвлөл
  • Оюутны зөвлөлийн дарга: Б.Адилбиш
  • Оюутны зөвлөлийн дэд дарга: Г.Нарантогтох
  • Оюутны зөвлөлийн нарийн бичиг: М.Цогтбаяр
  • Хяналтын зөвлөл: Г.Баттүвшин
  • Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны менежер: Ц.Ганзориг, Б.Бат-Энхжин, Э.Өнөрбаяр
  • Урлаг харицсан менежер: В.Баасанхүү /чөлөөт бүжиг/, Ч.Гансолонго /жүжигчилсэн тоглолт/, Б.Батзаяа /цэнгээнт бүжиг/, Н.Батзориг /амьд хөгжмийн хамтлаг/, Э.Хосбаяр /Гоцлол дуу болон найрал дуу/
  • Спорт хариуцсан менежер: М.Уламбаяр /гар бөмбөг/, С.Баасансүрэн /Сагсан бөмбөг/, Г.Төмөрчөдөр /хөл бөмбөг/, Б.Уранбайгаль /Аеробик/








Organization Chart
Бидний амжилт
А. Спорт
Ө.Эрдэнэ-Очир (асан) хөнгөн атлетик МУБАТСпарткадын аварга спортын дэд мастер БИАСОЗ-ийн анхны спорт хариуцсан тэргүүлэгч гишүүн.

ШУТИС-ийн Аэробикийн 2009 оны аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн байр /2009.03.20/.

ШУТИС-ийн Хөлбөмбөгийн 2009 оны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль /2009.04.26/.

Ч.Хүрэлбаатар спортын дэд мастер, Зүүн Азийн Олон Улсын Оюутны Спортын наадамын тусгай байр, 2007-2008 оны МУ-ын сагсан бөмбөгийн үндэсний лигийн дэд аварга ШУТИС-ийн Sharks багийн ахлагч, монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан” алтан медаль, ШУТИС-ийн “Шилдэг Оюутан” алтан медальт оюутан

Н.Гоц-Олдох МУ-ын гар бөмбөгийн үндэсний лигийн Харх багийн 3 удаагийн аварга, хошой шилдэг хамгаалагч.
М.Уламбаяр МУ- ын гар бөмбөгийн  залуучуудын аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медал 2007 он, насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл 2006 он.

Б.Уранбайгаль 2003 оны Эрхүүгийн ОУ-ын тэмцээний алтан медаль, 2003 оны Аэробикийн Дэлхийн цомын цуврал тэмцээний хүрэл медаль, 2003-2007 Аэробикийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2008 оны МУБАТ Спартикадын алтан медаль.

Г.Төмөрчөдөр 2007 Монголын сонирхогчдын хөлбөмбөгийн холбооны Tiger league –н алтан медаль, 2009 Монголын оюутны их наадмын хүрэл медаль, 2009 ШУТИС-ийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

Батхүрэл бадмитоны тамирчин ?.
Баярмагнай ширээний теннис ?.
Б. Урлаг
Барилгын салбарын ирээдүйн болох техник технологийн өндөр мэргэжил эзэмшихээр яваа эрдэм номын мөр хөөсөн оюутан залуусын чөлөөт цагийг дуу хуур, бүжиг наадамгүйгээр төсөөлөх аргагүй билээ. БИАС-ийн оюутан залуусын дунд эдүгээ хүртэл ШУТИС-ийн болон Монголын их дээд сургуулиудын оюутны урлагийн наадам мөн түүнчлэн ОУ-ын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан авъяаслаг оюутнууд маш олон бий. Тэдгээрийн амжилтаас дурдвал:
БИАС-ийн оюутнууд багийн дүнгээр:
·         ШУТИС-ийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны урлагийн 3-р их наадамд Барилгын инженер, Архитектурын сургуулийн оюутнууд нь багийн дүнгээр 3-р байр /2003 он/
·         ШУТИС-ийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны урлагийн 6-р их наадамд Барилгын инженер, Архитектурын сургуулийн оюутнууд нь багийн дүнгээр 3-р байр /2006.03.27/
·         ШУТИС-ийн Чөлөөт бүжгийн анхдугаар тэсцээний 3-р байр /2008.12.20/
Авъяаслаг оюутнууд:
ü  Ч.Баярсайхан /архитектур 2-р курс/ МИСС-2002 6-р байр
ü  Б.Болдсүрэн: /иргэнийн ба үйлдвэрийн барилгын инженерийн ангийн 3-р курс/
·         Монголын Оюутны Холбооны манлайлагч оюутан алтан медаль /2006 он/
·         ШУТИС-ийн Оюутны урлагийн 7-х их наадмын Гоцлол дуу алтан медаль /2007 он/
·         ШУТИС-ийн шилдэг авъяаслаг оюутан тэргүүн дээд өргөмжлөл /2006 он/
·         МУГЖ Вандан Дулумсүрэнгийн нэрэмжит шилдэг дуу дуулаачдын Улсын уралдааны тусгай байр /2005 он/
·         МАСОХ-ны оюутны урлагийн Их наадамд тэргүүн байр эзэлж байна /2005 он/
ü  Ц.Зоригт:
·         Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн нас” яруу найргийн наадмыг анх санаачлан зохион байгуулагч, эдүгээ уг яруу найргийн наадам нь жил бүр уламжлал болгон амжилттайгаар зохион байгуулагдсаар байна.
·         Яруу найргийн цуврал ном товхимол хэвлүүлсэн
ü  Э.Энхцэцэг, Я.Өнөрбаяр: /ИбҮБарилгын инженерийн ангийн 2008 оны төгсөгч/
·         ШУТИС-ийн Оюутны урлагийн 5,6-р их наадмуудын шилдэг 
жүжигчилсэн тоглолт төрөлд тэргүүн байр
·         ШУТИС-ийн Оюутны урлагийн 7-р их наадмын шилдэг 
жүжигчилсэн тоглолт төрөлд дэд байр
ü  Э.Хосбаяр: /иргэнийн ба үйлдвэрийн барилгын инженерийн ангийн 3-р курс/
·         Монголын Оюутны Холбооны манлайлагч оюутан алтан медаль /2008 он/
·         БИАС-ийн оюутны урлагийн 2006, 2007, 2008 оны дэд байр
·         “Алтан цом” дуу дуулаачдын улсын уралдааны мөнгө, хүрэл медальт /2005, 2006 он/
·         ОУ-ын Хүүхдийн урлагийн их наадмын тусгай байр /2005 он/
ü  В.Баасанхүү:
·         2005-2006 оны Монголын Бүжгийн Холбооны шилдэг бүжигчин
·         2006-2007 онд Лондон хот Олон Улсын Big bounce бүжгийн тэмцээний тусгай байр.
ü  Ууганбаатар /Барилгын менежментийн II курсын оюутан/
ü  Ганбат (Аглуу)
ü  Оргилсайхан
ü  Батбаатар, Даваацэрэн /УХУЦ 4/
·         ШУТИС-ийн аварга шалгаруулах Хослол дуулаачдын тэмцээний тэргүүн байр
В. Эрдэм шинжилгээ

Ц.Баттулга (99172206) Ньютоны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлаас анх удаа алтан медал авсан.

Г. Техник технологийн салбар

Д. Нийгэм хүмүүнлэгийн салбарт

Д.Жүрмэддорж 2002 оны Барилгын инженерүүдийг холбооны анхны оны шилдэг оюутан шагналт

ШУТИС-ийн 2008 оны ДОХ-ын ЭСРЭГ ХАМТАА НЭГДЭЦГЭЭЕ тэмцээний тусгай байр /2008.12.05/.

Е. БИАС-ийн ШУТИС-ийн шилдэг оюутан алтан медальтнууд


·         Э.Энхцэцэг          БМ      2006 он
·         Б.Энхболд            Арх     2006 он
·         Ч.Хүрэлбаатар   АЗБИ    2006 он
·         Т.Чинбат          ИбҮБИ   2007 он
·         Д.Батболд            УББ      2007 он
·         Х.Бат-Эрдэнэ       БМ      2007 он
·         н.Мөнхжаргал      БМ      2007 он
·         Б.Болдсүрэн      ИбҮБИ  2007 он
·         А.Болор             УББ        2007 он
·         Д.Цэрэнбат      АЗБИ   2007 он
·         Л.Ганзориг       УХУЦ  2007 он
·         С.Пүрэвдорж   ИбҮБИ   2007 он
·         С.Цэрэндорж   ИбҮБИ   2008 он
·         Э.Баттөр            ИбҮБИ  2008 он
·         Ж.Лхагвадорж  ИбҮБИ  2008 он
·         Ч.Хүрэлбаатар     АЗБИ  2008он
·         Б.Болдсүрэн      ИбҮБИ  2008он



ШУТИС-ийн БИАСОЗ-ийн 2009 онд хийгдэх үйл ажиллагаануудын нэрс



2008-2009 оны хичээлийн жилийн ХАВРЫН УЛИРАЛД



Д/д
Үйл ажиилагааны нэр
Хугацаа
1
БИАС-ийн "Цасны баяр" тэмдэглэх
2-р сарын 08
2
БИАС-ийн "Мини Оскар" кино наадам
2-р сарын 14
3
ШУТИС-ийн "Урлагийн их наадам"-д оролцох
3-р сарын 02-12
4
ШУТИС-ийн "Аэробик"-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох
3-р сарын 05
5
БИАС-ийн "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал" зохион байгуулах
3-р сарын 06
6
БИАС-ийн "Хаврын тэргүүн" шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
3-р сарын 28-29
7
ШУТИС-ийн "Best of best" англи хэлний тэмцээнд оролцох
3 сар
8
Багш оюутнуудын уулзалт
4 сар
9
БИАС-ийн "Гурвалсан семинар"
4 сар
10
БИАС-ийн Оюутны ээлжит VII чуулган зохион байгуулах
4 сар
11
ШУТИС-ийн аварга шалгаруулах "Хөл бөмбөг"-ийн тэмцээнд оролцох
4-р сарын 18-19
12
"Цэвэр орчин-Амьдралын баталгаа" бүх нийтийн цэвэрлэгээ
4-р сарын 18
13
БИАС-ийн "Эрдмийн хэт" төгсөлтийн баяр
5-р сарын 15



2009-2010 оны хичээлийн жилийн НАМРЫН УЛИРАЛД



Д/д
Үйл ажиилагааны нэр
Хугацаа
1
БИАС-ийн дотуур байранд оюутан бүртгэх
8-р сарын 24-31
2
БИАС-ийн элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
9-р сарын 12
3
ШУТИС-ийн элсэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох
9-р сарын 14-21
4
Багш оюутнуудын уулзалт

5
БИАС-ийн "Намрын тэргүүн" шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
9-р сарын 26-27
6
БИАС-ийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
9-р сарын 26-27
7
БИАС-ийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
9-р сарын 26-27
8
БИАС-ийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн
9-р сарын 26-27
9
БИАС-ийн шатарын аварга шалгаруулах тэмцээн
9-р сарын 26-27
10
БИАС-ийн "Оюутны танилцах үдэшлэг"
10-р сарын 03
11
ШУТИС-ийн "Намрын тэргүүн" шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
10-р сарын 12-19
12
БИАС-ийн парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн
10-р сарын 21
13
БИАС-ийн Уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээн
10-р сарын 21
14
БИАС-ийн "Урлагийн X наадам"
11-р сарын 07
15
ШУТИС-ийн Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох
11-р сарын 09-13
16
ШУТИСОХ-ны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох
11 сар
17
ШУТИС-ийн "ДОХ-ын эсрэг хамтдаа нэгдэцгээе!" дэвжээ тэмцээнд оролцох
12-р сарын 01
18
ШУТИСОХ-ны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох
12 сар
19
БИАС-ийн оюутнуудын "Шинэ жилийн үдэшлэг"
12-р сарын 23



БИС-ийн оюутан, ОХ-ны тэргүүн Д.Жүрмэддорж (2003-2004)

   Манлайлагч байх...

Хүний амьдралд урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бие, сэтгэл, ур чавдар, оюун ухаанаа дайчилж, ирээдүй өөд тэмүүлэх ёстой үе бол оюутан ахуй цаг. Би 1998 онд МУТИС-ийн ЭХИС-ийн ЦСА-н ангид түргэвчилсэн сургалтад суралцах болсон минь оюутан насны он жилүүдийн эхлэл байлаа.
Хүн төрөлхтөн XX зууныг үзэж, XXI зуунтай золгосон тэр жил 2000 оны хавар БИС-ийн архиектурын ангид шалгалт өгч суралцах болсон явдал өөрийгөө нээх оюутны жинхэнэ амьдралд гүнзгий орсон явдал байв.
2001 онд МУТИС-ийн “Оюутны анхдугаар” чуулганд БИС-ийн төлөөлөгчөөр сонгогдон оролцож, уг чуулганаас МУТИСОХ-ны хяналтын зөвлөлийн гишүүнээр ҮТДС-ийн оюутан н.Мөнхдөл, ГХС-ийн оюутан н.Ганзориг гэдэг 2 оюутны хамт сонгогдлоо. Энэ үеэс л оюутны байгууллагын ажилд оролцож идэвхтэй оролцох боллоо. БИСОЗ-ийн дарга байсан ИҮБИ-ийн 4-р курсын оюутан Н.Ганзориг гэдэг сэргэлэн бор залуу сургуулиа нэгэнт төгсөх байсан тул БИСОЗ-ийн оюутны анхдугаар чуулганыг хуралдуулах ажлын бэлтгэлдээ орлоо.
2002 оны намрын улиралд БИСОЗ-ийн анхдугаар чуулган хуралдаж чуулганаар БИСОЗ-ийн анхны дүрэм батлаж, ОЗ-ийн даргыг сонгох зэрэг хэд хэдэн асуудлыг шийдэж билээ. Чуулганаар шинэхэн батлагдсан дүрмийн дагуу БИС-ийн оюутан бүр БИСОЗ-ийн даргад нар дэвших эрхтэй, энэ эрхийн дагуу нэрээ дэвшүүлж чуулганд оролцсон дийлэнхи оюутны саналыг авч БИСОЗ-ийн даргаар сонгогдлоо.
Энэ л чуулганаас надад итгэл өгч дэмжсэн мянга мянган оюутныг төлөөлөн, цаашид оюутны байгууллагад мөр зэрэгцэн зүтгэх нөхөд минь тодорсон юм.
Эдгээрээс: ИҮБИ-С.Бямбасүрэн, Н.Ганзориг, Арх-2 П.Мөнхбаатар, ХАС-2 н.Анужуган, БМ-2 Ц.Гантулга, БМ-2 Өлзий, ХАС-2 Мөнгөнцэцэг, БМ-3 Билэгээ, ИҮБИ-3 Ариунаа, ИҮБИ-3 Буянжаргал, Арх-1 Баярсайхан, САН-2 Түвшинбаяр, ХV,Энхтөр зэрэг авьяаслаг итгэлтэй оюутнуудыг дурьдахад таатай байна. Дээр нэр дурьдагдсан, эс дурьдагдсан зуу зуун авьяаслаг манлайлагч оюутнуудын тус дэмэнд БИСОЗ-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж ямагт бусдаас түрүүнд алхаж байсан.
Шинэхэн зохион байгуулагдсан БИСОЗ маань ажлаа юунаас эхлэх вэ. Юуны түрүүнд цаг хугацаа тулаад байсан. МУТИС-ийн Оюутны урлагын III наадамд уран бүтээлч оюутнуудаа зохион байгуулж оролцох байв. Наадамд оролцох бэлтгэл ажилдаа орлоо. Эхний хүндрэл учираа энэ бол наадамд зориулах төсөв, ердөө л жаран мянган төгрөг. Бидний бэлтгэсэн ажилд нэг зуун хорин мянган төгрөг болоод байдаг. Ц.Гантулга БМ-2 курсын оюутан оюутнуудаасаа хандив цуглуулах санал тавиад тухайн ажлаа нөхөддөө хэлтэл бүгд дэмжсэн. Ингээд л бидэнд итгэсэн ачит тэр оюутнуудын сэтгэлийн дэмээр бүх ажил бэлэн болсон. Урьд урьд жилүүдийн тогтсон нэг загвараар хийдэг байсан оюутны урлагийн наадмын дэгийг манай авьяаслаг оюутнууд эвдэж чадлаа бид анх удаа III байранд орсон юм. МУСТА Чүлтэмсүрэн ах, ЭХИС-ийн оюутан Б.Пүрэвсүрэн нар манай сургуулийн урлагийн наадмын тэр дэмжлэгээр Монголын бүх их дээд сургуулиудын урлагийн наадамд II байр эзэлсэн.
2003 ондоо ШУТИСОХ-ны дэд тэргүүнээр ажиллаж, 2003-2004 онд ШУТИСОХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллах байсан бөгөөд БИСОЗ-ийн II чуулганыг зохион байгуулж дараагийн оюутанд БИСОЗ-ийнхөө даргын ажлыг шилжүүлж өгсөн билээ. БИСОЗ-ийн даргаар ажиллаж ШУТИСОХ-ны тэргүүлэгч гишүүний хувьд БИС-ийн оюутны эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, аливаа сурлага хөдөлмөр, урлаг спортын төрлүүдэд БИС-ийн оюутнуудыг “Манлайлагч” байх гэдэг утгаар дэмжиж ажиллах эрхэм зорилгыг урьдаа тавьж ирсэн. Энэ зорилгоо сургуулийн удирдлага эрдэмтэн багш, оюутан залуусдаа үзэл бодол, үйл хөдөлгөөнөөрөө ойлгуулж ирсний хүчинд сургуулийн захиргаа З.Биндэрьяа болон дэл захирал сургалтын албаны дарга .Сүнжидмаа, Э.Нинжгарав багш, захирлын туслах н.Одонтуяа зэрэг нийт эрдэмтэн багш нар маань чин сэтгэлээсээ дэмжин туслаж ирсэн. Өнөөдөр ШУТИСОХ болон түүний салбар нэгжүүд болох ОЗ-н үйл ажиллагаа хэн бүхэнд зорилго, зорилгондоо хүрэх чин эрмэлзлэлтэй, оюутан залуус маань оюутны байгууллагынхаа үйл ажиллагаанд итгэл үнэмшилтэй байгаа нь оюутны байгууллагын тулгын чулуу тулж, үйл ажиллагааг нь ирээдүйд зөв байлгах гэж зорьж явсны минь үр дүн гэж боддог.
Ингээд эцэст нь надтай хамт суралцаж, ажиллаж байсан үе үеийн бүх оюутан залуус, эрдмийн далайд аялуулсан эрдэмтэн багш доктор, профессорууд болон ажилчин, ажиллагсададаа үнэн сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.

Усны Барилга Байгууламжын инженерийн 2008 оны төгсөгч,
ШУТИСОХ-ны тэргүүн, БИСОЗ-ын дарга асан М.Далайцэрэн

Ямар ирээдүй мөрөөдөж байна. Түүнд тийм л ирээдүй байдаг...

Миний бие 2003 онд 10 жилийн сургуулиа амжилттай төгсөж, ШУТИС хэмээх өнөр айлын босгыг анхлан алхаж байсан мөч маань миний амьдралын хамгийн аз жаргалтай баярт мөчүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Оюутан боллоо гэсэн баяр хөөртэй хамтатган бие дааж сурах хэрэгтэй шүү гэсэн үүрэг ирж буйг өөрийн эрхгүй мэдэрч байлаа.

Би БИС-ийн Усны барилга байгууламжийн ангийн оюутан. Бүр багаасаа л аавынхаа дэргэд усны ач холбогдол, үнэ цэнийг мэдэрч өссөн болохоор энэ мэргэжлийг сонгож сурахаар шийдсэн юм.  Ус үгүй бол амьдрал үгүй гэж бат итгэсэн хүүхэд байлаа. Одоо ч тэр үзэл маань улам бүр л өргөжин бэхэжсээр байна даа. Өдөр ирэх бүр сонирхолтой хичээлүүд орж, өдөр өнгөрч буйг ч үл анзааран хичээж байсан маань тодхон үлджээ.

Миний бие 2-р курсын хаврын улиралд ангийн дарга болсоноор Оюутны Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон юм. ОЗ-ийн талаар сайн ойлголтгүй ч анги хамт олноо төлөөлөн хуралд суух, үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээдэг байлаа. Ингэж Оюутны өөрийн удирдлагын байгууллагатай холбогдож эхэлсэн юм.

2005 оны 11-р сарын 25-ны өдөр БИСОЗ-ын ээлжит V чуулган болж бибээр нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар чуулганы төлөөлөгчдийн олонхийн санал авч ОЗ-ын дарга, ШУТИСОХ-ны УЗ-ийн гишүүн, Хүрээлэн байгаа орчны инженерийн салбараас сонгогдсон анхны ОЗ-ийн дарга болж байсан билээ.
Манай ОЗ үнэхээр шилдэг бүрэлдэхүүнтэй байсан. Б.Болдсүрэн (БМ), Ц.Баттулга (ИбҮБИ), Ц.Зоригт (ИбҮБИ, Хөтөч клубын тэргүүн, Гэгээн нас яруу найргийн наадмыг санаачлагч), Д.Өлзий-Утас (УББ), Б.Магсаржав (БМ, Найзууд клубын тэргүүн), Т.Чинбат (ИбҮБИ, Хөх чоно клубын тэргүүн), Э.Энхцэцэг(БМ), Л.Лхагвасүрэн (УНЭ), Ё.Мөнхбилэг (БМ), Б.Энхболд (Арх), Э.Мөнх-Очир (БМ), Б.Өсөннэмэх (ИбҮБИ), Ж.Даваажаргал (БМ), Баяржавхлан (ББЭТ, Зөвлөх оюутан клубын тэргүүн), Т.Анхбаяр (ИбҮБИ) Ж.Лхагвадорж (ИбҮБИ, БОЗ-ын дарга) Э.Хосбаяр (ИбҮБИ) ... нарын тэргүүлэгчдээс гадна маш олон идэвхтэн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
Маш олон нөхдийнхөө итгэл найдварыг хүлээж сонгогдсоны хувьд хичээж, амжилтай ажиллах үүрэг юу юунаас чухал байсан гэж боддог.

Хамт олон нөхдийнхөө хамт хийж хэрэгжүүлсэн ажлуудсаа зарим нэгийг нь онцлон дурьдая:

  1. ОЗ-ын даргаар сонгогдсоны дараах анхны ажил бол оюутан залуусын тэсэн ядан хүлээдэг “Шинэ жил- Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулсан нь байлаа.
1500 орчим залуусын өнгөрч буй оноо дүгнэн, шинэ оноо угтах баярын арга хэмжээ үнэхээр сайхан болсон юм. Олон оюутантай, томоохон сургуулийн шинэ жил аргагүй нүсэр болдогийг бусад маань хэлж байж билээ.     
Тэр бүр Оюутны арга хэмжээнд оролцож ая дуугаа өргөөд байдаггүй, Камертон хамтлагийн дуучин Мэдэ хүрэлцэн ирж оюутнуудад мэндчилгээ дэвшүүлсэн нь бидний баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал байсан даа.
  1. Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг барилгын салбарт тэргүүлэгч “Нийслэл өргөө” ХХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулсан билээ. Энэхүү бага хурал нь ажил олгогч, оюутнууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан үйл ажиллагаа байсан гэж үзэж байна. Мөн оюутны бүтээл удирдсан багшийн хөдөлмөрийг үнэлж урамшуулсан нь Оюутны бүтээл удирдах багш нарын идэвхи санаачлагыг идэвхижүүлсэн үйл явдал байлаа гэж дүгнэж байсныг дурьдахад таатай байна.
  2. Уран илтгэгчдийн тэмцээнийг манай ОЗ-ийн дэргэдэх “Хөх чоно” клуб ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулж, манай оюутан Б.Өсөннэмэх тэргүүн байр эзэлж, уран илтгэгч болж байсан.
  3. ШУТИС-ийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны урлагийн их наадам”-д  Б.Болдсүрэн, Э.Энхцэцэг ахлагчтай баг түүхэндээ 2 дахь удаагаа шагналт 3-р байранд шалгарсаны дээр, Б.Болдсүрэн гоцлол дуу номинацид тэргүүн байр, Э.Энхцэцэг, Я.Өнөртүвшин нар жүжигчилсэн тоглолт номинацид тэргүүн байр эзэлсэн нь БИС-ийн оюутнуудын авъяас чадварыг бусдад илтгэн харуулсан явдал байлаа.
  4. Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран “Гүүр” тэмцээнийг зохион байгуулсан нь Мэргэжлийн байгууллагатай оюутны байгууллагыг холбосны хамт оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сайхан арга хэмжээ болсон гэж боддог. Энэхүү тэмцээнийг зохион явуулахад Я.Дүйнхэржав багшийн хувь нэмэр их байсныг онцлон хэлэхийг хүсч байна.

Оюутнуудынхаа дунд олон арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүргээ ОЗ маань нэр төртэй биелүүлж байсан гэж хувьдаа дүгнэдэг.
Үүний тод жишээ бол 2006 оны намар болсон сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмэхийн эсрэг тэмцэлийн жагсаалын тэргүүн эгнээнд манай ОЗ-ын хамт олон, оюутнууд маань байсан нь билээ.

Үүгээр товч дурьдатгалаа өндөрлөхийн хамт Бидний санаа бодлыг ойлгож, хүсэл тэмүүллийг маань дэмжиж, амжилт ялалт, алдаа оноо бүхэнд хамт байсан Сургуулийн захиргаа, багш хамт олондоо маш их талархаж явдагаа ОЗ-ийнхөө, Оюутнуудынхаа нэрийн өмнөөс илэрхийлж байна.

Төгсгөлд нь Барилгаар овоглосон хамт олон, эрдэмтэн багш нар, төгсөгчид, оюутан залуустаа түүхт 50 жилийн ойн мэнд хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

No comments:

Post a Comment