5/3/10

Мэтгэлцэх урлаг (The art of debate), Бөхчулууны Энхболд; Ганбатын Солонго. УБ 2005 номноос тоймлон авсан болно.


         Дээр үед уншиж байсан ном. 10-р ангид байхад манай сургуульд Б.Мөнгөнсүх гэж хүн нэг сайхан лекц уншиж байсан. Тэр үеэс хойш тэр хүний шавь нь болж илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэх болсон билээ. Багш маань миний болоод над шиг олон залуучуудын амьдралыг зөв зүг рүү өөрчилсөн их буянтай хүн. Харин энэ ном бол багшийн маань найзын бичсэн ном.

Мэтгэлцээн гэж юу вэ ? 




Бидний өдөр тутмын амьдралд ямар нэг асуудлаас болоод хоорондоо маргалдах тохиолдол үргэлж гарч байдаг. Хоёр юм уу мүүнээс олон хүмүүс ямар нэг асуудлаар эсрэг байр суурь баримталсан үед мэтгэлцээн үүсдэг. Гэвч энэхүү мэтгэлцээн нь албан ёсны бус юм. Харин албан ёсны  МЭТГЭЛЦЭЭН нь өөрийн тодорхой БҮТЭЦ, ДҮРЭМ, бас ХЯЗГААРТАЙ байна. Энгийн маргаанд хэн нэг нь маргаанд хэн нэг нь маргагч мөн шүүгч болдог бол мэтгэлцээнд гуравдагч тал буюу шүүгч байдаг. Мэтгэлцээн нь шийдлээс эхлэх ба нотлогч болон няцаагч талууд уг шийдлийн талаар өөрсдийн үзэл бодлыг нотолгоо болон жишээ баримтуудаар батлаад зогсохгүй эсрэг багийн нотолгоонуудыг няцаана.

Мэтгэлцэх шалтгаан
Мэтгэлцэх шалтаг, шалтгаан тоймгүй олон байх нь мэдээж юм. Сургалтын мэтгэлцээний хамгийн гол зорилго нь сурагчдын цаашдын амьдралд зайлшгүй шаардлагатай чадваруудыг хөгжүүлэх юм. Мэтгэлцээн нь бидний эргэн тойронд болж буй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь харж, өөрийн байр суурийг жишээ баримттай, үндэслэлтэй нотолгоонуудаар илэрхийлж сургадаг.

Мэтгэлцээний гурван зарчим

Нэг.Суралцахын тулд мэтгэлцэх
Мэтгэлцээн нь та бүхний боловсролыг баяжуулахад чиглэдэг. Мэтгэлцээнд оролцсоноор бид нар мэдээлэл, мэдлэг олж авахаас гадна бидний харилцааний болон ярианы чадвар хөгжинө. Ингэхээр суралцах нь ялхаас илүү чухал болно.
Хоёр. Үнэнийг баримтлах зарчим
Эхний зарчмыг зөвшөөрч буй бол дараагийн үнэнийг баримтлах зарчмыг хүлээн зөвшөөрхөд хялбар юм. Чадвараа хөгжүүлж, суралцах нь илүү чухал бол мэтгэлцээнд ялахын тулд худал ярих шаардлаг огт байхгүй юм. Үнэнийг баримтлах нь мэтгэлцээний талуудыг уялдуулж өгөх чагт юм. Мэтгэлцээн нь хүмүүсийн төрөлхийн сониуч зангаас урган гарсан юм. Бид ямагт үнэнийг мэдэхийг хүсч байдаг билээ. Улс төрийн шинэчлэл бидэнд хэрэгтэй юу ? Бид алс холын гариг руу аялах болов уу ? Бусад гаригууд дээр амьдрал байдаг уу ? Эдгээр асуултууд өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбогдсон ба үнэнийг мэдхэд чиглэжээ.
Гурав. Бусдыг хүндэтгэх зарчим
Мэтгэлцэгч нь бусаддаа ХҮНДЭТГЭЛТЭЙ хандах ёстой. Зөвхөн санал зөрөлдсөний төлөө бусдыг дарамтлах, дээрэнгүй байдал гаргах эрхгүй. Мэтгэлцээн нь бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурахад тусална. Мэтгэлцээн нь үзэл бодлын сөргөлдөөн учраас бие хүнийг шүүмжлэх нь ашиггүйгээр барахгүй түүний хэлсэн үг дэвшүүлсэн санаа нь өөрчлөлтгүй үлдэх болно.

Мэтгэлцээний бүрэлдэхүүн хэсгүүд
1. Шийдэл. Мэтгэлцэхийн тулд ямар нэг сэдэв хэрэгтэй. Үүнийг бид шийдлээр илэрхийлж байгаа юм. Мэтгэлцээний шийдэл нь ямагт Шийдсэн нь... гэж эхэлдэг. Мэтгэлцээний төрлөөс хамааран шийдлийн төрлүүд янз бүр байдаг.
2. Нотлох тал. Сургалтын мэтгэлцээнд нотлох тал нь шийдлийн үнэн болохыг шүүгчдэд нотлон харуулах үүрэгтэй.
3. Няцаах тал. Шийдлийн буруу алдаатай болохыг эсвэл шийдлийг хамгаалж нотлогч талын дэвшүүлсэн нотолгоонууд нь алдаатай болохыг шүүгчдэд батлан харуулж няцаалт хийх үүрэгтэй.
4. Нотолгоо. Ямарваа нэг асуудлаар талууд өөрийн дэвшүүлж байгаа санал бодлыг зөв гэдгийг шүүгчид ойлгуулахын тулд нотолгоонууд (аргумент) дэвшүүлэх ёстой. Энэ нь танай багийн байр суурь зөв гэдгийг шүүгчдэд итгүүлэх үндэслэл гэсэн үг юм. Асуудыг хоёр талаас нь сайтар авч үзсэний эцэст дэвшүүлсэн нотолгоог шүүгчид үнэлдэг ба түүнчлэн нотолгоогоо хамгаалж чаддаг байх шаардлагатай.
5. Дэмжлэг. Дэвшүүлж буй нотолгоонуудаа бодитой тоо баримт жишээгээр баяжуулж үнэмшилтэй болгох ёстой. Мэтгэлцээнд дэмжлэгийг судалгаагаар олох ба дэмжлэг нь ихэвчлэн судлаачийн дүгнэлт байдаг.
6. Тодруулгын үе /Хайчин асуулт –карл попперийн мэтгэлцээнд ингэж нэрлэдэг/. Мэтгэлцээнд эсрэг багийн гишүүд бие биенээс асуулт асууж хариулт авах боломжтой байдаг. Хайчин асуултын үеийг эсрэг талын байр суурийг тодруулахад болон эсрэг багийн кейсийн алдааг илрүүлэн харуулахад ашигладаг. Хайчин асуултын мэдээллийг дараагийн илтгэлдээ ашиглах хэрэгтэй.
7. Шүүгчийн шийдвэр. Шүүгч нь хоёр талын нотолгоонуудыг нэг бүрчлэн сонсож тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр аль баг шийдэлтэй илүү уялдаа холбоо бүхий үнэн зөв нотолгоо гаргасныг харгалзан ялсан багийг тодорхойлж шүүгчийн хуудсан дээр тэмдэглэнэ.

Мэтгэлцээний төрлүүд
Оролцогчдын тоо болон асуудлыг юуг үндэс болгон хэрхэн авч үзэж байгаагаар нь мэтгэлцээнийг Линкольн Дугласын (value) мэтгэлцээн, Бодлогын мэтгэлцээн, Парламентын мэтгэлцээн, Карл Попперын мэтгэлцээн гэх мэтээр хуваан үздэг. Дэлхийд төдийгүй Монгол улсад өргөн дэлгэрсэн байдлыг харгалзан Америкийн парламентын мэтгэлцээний талаар товчхон танилцуулая.

Америкийн Парламентын мэтгэлцээн

Ерөнхий тойм: Парламентын мэтгэлцээн нь Парлантынтын танхимын онолын мэтгэлцээнийг дуурайн учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийн уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газар болон сөрөг хүчнийг төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентын танхимд санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс ойролцоогоор 20 минутын өмнө мэтгэлцээний шийдлийг зарлах ба уг шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно.

Парламентын мэтгэлцээний дүрэм
Засгийн газрын /нотлогч цаашид ЗГ гэх/ баг нь Ерөнхий сайд /ЕС/, Засгийн газрын гишүүн /ЗГГ/ хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний /Няцаагч цаашид СХ гэх/ баг нь Сөрөг хүчний удирдагч /СХУ/, Сөрөг хүчний гишүүнээс /СХГ/ хоёроос бүрдэнэ. Үг хэлэх дараалал нь дараахи байдалтай байна.
Ерөнхий сайд -7 минут
Сөрөг хүчний удирдагч – 8 минут

Засгийн газрын гишүүн – 8 минут
Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 минут
Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 минут
Эхний дөрвөн илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёрыг нь няцаалтын илтгэл гэж нэрэлэдэг.

Ерөнхий сайдын баримтлдалын илтгэл
ЕС нь өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцөлүүд болон үндсэн нэр томъёонуудыг тодорхойлох үүрэгтэй. Дээр дурдсанчлан зарим шийдлийг илүү өргөн хүрээтэй тодорхойлно. ЗГ шийдлийн нэр томъёонуудыг тодорхойлоход тавих хэдэн шаардлага байдаг. Тэдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд ЗГ –ын багийг шийтгэнэ.
1. Шийдэлтэй нягт холбоотой байх
2. Аль нэг салбараар хэт явцуурахгүй байх
3. Энгийн үнэн байх эсвэл давтан тодохойлсон /тавтологи/ байж болохгүй.

Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл
СХ –ийн мэтгэлцээнд “зөрчилдөөн” үүсгэх үүрэгтэй. СХ нь ЗГ –ын гаргасан дүгнэлтийг няцааж, өөрийн аргументыг гаргах хэрэгтэй. Хэрэв ЕС –ийн тодорхойлолт дээр дурдсан шаардлагыг хангахгүй байвал, СХУ өөрийн баримтлалын илтгэлдээ дурдаж өгөөгүй бол тэмцээний турш түүнийг хүлээн зөвшөөрөх болно. Өдсөн тохиолдолд сөрөг хүчний удирдагч илүү зохистой тодохойлолтыг гарагх үүрэгтэй.

Засгийн газрын гишүүний үзэл баримтлалын илтгэл
ЗГГ нь ЗГ –ын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. ЗГГ нь ЕС –ын тавьсан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, ЗГ –ын байр суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтүүдээр баяжуулна.

Сөрөг хүчний гишүүний баримтлалын илтгэл
СХГ нь ЗГГ –тэй адил СХГ –ий баримтлалыг ахин тогтоож, ЗГ –ын аргументыг няцаана. СХГ нь ЗГГ –ий шинээр дэвшүүлсэн аргументэд хариу өгөх үүрэгтэй, хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл СХУ өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй. Бараг 25 минутын турш бэлдэх боломжтой СХГ нь тэмцээний үеэр гарах бүх маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг.

Нотолгоо ба дүгнэлт- Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа баг илүү үнэлэгдэнэ. Дүгнэлт задлан шинжилгээнээс урган гарна. Илтгэгчийн гаргасан нотолгоо нь тодорхой үнэмшилтэй байх ба эсрэг талын гаргасан аргументуудыг эсэргүүцэх чадвартай байна. Гаргасан дүгнэлтүүд нь өөрийн багийн бусад нотолгоотой зөрчилдөхгүй байх ёстой бөгөөд хэрэв энэ зөрчлийг эсрэг баг нь гаргаж ирж чадвал амжилт олно.

Агуулга- Парламентын мэтгэлцээнд нотолгоо тоо баримт дээр төдийлөн тулгуурладаггүй хэдий ч багууд амьдралын бодит жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэмжиж болно. Баримт сэлт нь задлан шинжилгээ хийхэд гол тулгуур болддоггүй ч хийсвэр аргументыг батлахад түлхэц болно.

Няцаалт- Мэтгэлцэгчид зөвхөн өөрийн талын баримтллалыг илтгээд зогсохгүй мөн эсрэг талын нотолгоог бодитоогоор няцаах үүрэгтэй. Шүүгчид нь эсрэг талынхаа нотолгоог нэг бүрчлэн няцаахыг шаардахгүй ч гэсэн тэмцээний үед гол зүйлүүд дээр няцаалт өгөх хэрэгтэй.

Зохион байгуулалт- Шүүгчид илтгэлийн ойлгомжтой байдал болон зохион байгуулалтыг анхаарах болно. Янз бүрийн нотолгоог тод томруунаар гаргаж ирэх хэрэгтэй. Няцаалтыг хамгийн гол асуудлууд дээр өгөх хэрэгтэй ба шаардлаггүй жижиг зүйлс дээр няцаалт өгөх гэж цаг алдах хэрэггүй.

Хэлбэр болон илтгэх чадвар- Илтгэлийн хэлбэр нь илтгэлийн адил их чухал мэтгэлцэгчдийн жигд, итгэл үнэмшилтэй илтгэлийг шүүгчид үнэлэх болно. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө.

Хошигнол- Уран хошин байдал нь парламентын мэтгэлцээний чухал хэсэг бөгөөд мэтгэлцээнийг сонирхолтой болгохын тулд оролцогчдыг уран хошин зүйлс хэрэглэхийг дэмжджг инээдтэй жишээ хүшин яриа илтгэлдээ оруулж болох боловч зохисгүй шог яриа доромжлолыг хориглоно. Зөв хэрэглэвэл уран хошин байдал нь мэтгэлцэгчдийн хамгийн чухал зэвсэг байж болох бөгөөд шүүгчид шийдвэр гаргахдаа түүнийг харгалзах болно.

Тодруулгын үе- Тодруулгын үеийг зөв хэрэглэж чаддаг мэтгэлцэгч бусдаас давуу талтай байна. Тодруулгын үеийг зөв газар тавих болон түүнд тодорхой хурдан хариулах нь мэтгэлцэгчийн түргэн бодох чадварыг харуулж байгаа бөгөөд ямар ч шүүгч энэ чадварыг өндрөөр үнэлнэ.

Хамтын ажиллагаа- Мэтгэлцэгчид баг бүрдүүлэн оролцох хэрэгтэй бөгөөд харилцан бие биенийхаа санааг дэмжин тэмцээний турш багийн нэгдмэл чанарыг хадгална. Мэтгэлцэгч өөрсдийн түншийн санааг эсэргүүцэхгүй харин дэмжин цааш ургуулан бодох нь чухал.

Шүүгчийн зарчим
Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид болон Хурлын дарга гаргана. Мөн илтгэгч нарт илтгэл тавьсан байдлаар нь оноо өгч 1-4 хүртэл зэрэг тогтооно. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн хамгаалсан багийг хожсонд тооцох заавартай байдаг.

No comments:

Post a Comment