3/14/13

Revit нэрний тухай


Revit гэдэг нэр нь revision (засвар, засан залруулсан) болон speed (хурд) гэсэн хоёр үгнээс зохиогдосон. Чарлес ривер софтварь компани 25 гаруй нэрэн дундаас энэ нэрийг сонгохын тулд олон нийтийн харилцааны зөвлөх компаниас зөвлөгөө авч байжээ. Anyware, Archadia, Associa, BuildBase, Cambient, Datrix, Delta Point, DesignIt, Ditto, Dymension, Edifice, Elevation, Estuary, Kaleido, Occulus, Parabuilding, Parapet, Resonant, Reverberant, Revkor, Sequent, Synchronix, Synsym, Staccatto, VantagePoint, Vium, Whole building зэрэг нэрнүүдийг хэлэлцэж байв. Жишээлбэл: Edifice гэдэг нэрэнд хүмүүс дуртай байсан ч нэрийг судлах үед энэ нэр Edifice Wrecks гэдэг барилга нураадаг компань байдаг болох нь тогтоогдож хасагдаж байв. Эцэстээ Revit гэсэн нэрийг сонгожээ. Хэдийгээр энэ нэр нь урьд өмнө нь хэрэглэгдэж байгаагүй үг мэт санагдасан хэдий ч 1995 оноос үйл ажиллагаагаа эхэлэсэн мотоцикль унахад зориуласан хувцас үйлдвэрлэгэдэг Герман компаний бранд нэр байжээ. 

No comments:

Post a Comment